11

1.1K 142 2
                                    

Өнөөдөр бол тэр өдөр! Мэдээж Лукасын гэр лүү очиж түүнээс Хэчаны тоглоомыг хулгайлна. Хулгайлах? Үгүй ээ. Энэ хулгай биш! Би зүгээр л өөрт тустай зүйлээ өөрийнхөө аргаар хийх гэж байна.

Пүүзнийхаа үдээсийг чанга гэх ч нь үдчихээд өөртөө амжилт хүсэн толгойгоо дохин гэрээсээ гарав.

Яг л урьдынх шигээ автобусны буудал руу чихэвчээ зүүн алхах гэж байхад урд минь Жундэгийн мотоцикл тоормослон зогсчхов.

Би: Чамд юу хэрэгтэй юм?

Жундэ: Хүргүүлэх үү?

Би: "Зүгээр дээ би автобусаар явна" гэхэд тэр хөнгөн инээмсэглээд

Жундэ: "Хэн сургууль хүртэл хүргэж өгнө гээв? Автобусны буудал хүртэл хүргээд өгье гэсэн юм" хэмээхэд нь түүний хошигнолд нүдээ эргэлдүүлэн

Би: Хэрэггүй ээ баярлалаа.

Жундэ: "Чиний л мэдэх хэрэг" хэмээн мөрөө хавчсаар мотоциклтойгоо давхиад яваад өгөв.

Ёстой хорон амьтан шүү! Миний бодлоор тун удахгүй чөтгөр шиг ах минь над руу том дайралт хийх болно! Тэр надаас сүүлд болсон явдлын хариуг авах нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ үүнийг түр жагсаалтаас хасъя. Тэр чөтгөр байсан ч би өшөө авалтын хатан. Тиймээс өнөөдөр хичээл тараад Лукас аас тэр тоглоомыг авах л чухал байна!

Энэ тийм ч хэцүү байхгүй! Өнөөдөр Лукас сагсны бэлтгэлтэй учраас түүний гэр лүү зүгээр л явж ороод тоглоомыг авахад л болно!







СУРГУУЛЬ:

Анги дотор ороход хүүхдүүд урьдынх шигээ л орилолдон бүгд л хэсэг хэсэг бүлэгт хуваагдан ямар нэгэн зүйлс ярьцгаан инээлдэнэ.

Өөрийн суудаг суудал буюу Нари ийн хажууд очиж суун цүнхээ тавин эхний цагийн хичээлээ залхуутайхан шиг гаргаж байхад Нари ардаас орж ирэн суудалдаа суув.

Би: Сайн уу? Ширээний хамтрагч минь!

Нари: Сайн уу? Бяцхан Харли Күйнзэл!

Би: Хөөх шинэ хоч уу?

Нари: Тийм ээ. Чамд тохирно гэж бодсон юм. Ингэхэд чи өнөөдрийн хичээлийн даалгавруудаа бүгдийг нь хийсэн үү?

Би: Хайрт ахынхаа урт хэлний ачаар ээжийнхээ дэргэд сууж байгаад хийсэн!

Нари: Ашгүй дээ! Чи надад математикийн даалгаврын 99 дүгээр бодлогыг тайлбарлаад өгөөч?

Би: Математик дээр даалгавар өгсөн юм уу?

Нари: Чи мэдээгүй юм уу?

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now