21

1K 140 9
                                    

Охидын ариун цэврийн өрөөнд чангаар уйлан суух охин. Эргэн тойрноо ч анзааралгүй ингэж шаналан суугаа нь түүнд ихээхэн хэцүү, гунигламаар зүйл тохиолдсон юм болов уу гэж бодход хүргэнэ. Тэр удаан уйлсан бололтой нүдэнд нь томоос том давхраа орон нүүр нь бүхэлдээ улайжээ. Ямар өрөвдөлтэй юм бэ? Өө, түр хүлээгээрэй. Энэ өрөвдөлтэй охин чинь би өөрөө юм байна шүү дээ.

Хэдэн цагийн өмнө:

Би: "Арайч дээ!!! Усан үзэмний ишэн дээрх өт гэж!" гэсээр цаасан дээрх уртаас урт дарааллуулан бичсэн хийх ёстой зүйлсийнхээ хамгийн сүүлийнхийг нь зөвлөнө.
Би Лукасын харыг төрүүлж болох бүхий л аргуудыг дарааллуулан бичсэн байсан юм. Үүнээс дурдвал:

1. Бүх хүмүүсийн анхаарлыг татхуйц гоёмсог хувцаслах

2. Жексонтой Лукасын нүдэн дээр сээтэгнэх

3. Ютатай хамт юу ч юм ярьж чанга инээлдэх

4. Лукасыг тоохгүй байх гэх мэт...

Ерөнхийдөө бол эд нарыг л бичсэн. Би хүний харыг яаж төрүүлэхийг угаасаа мэдэхгүй юм хойно бодож олсон аргууд маань ердөө л эд нар.
Санаа алдан арагш нүднийхээ булангаар Лукасыг харвал тэр чихэвчээ зүүн нүдээ аниад сууж байв. Сүүлийн хэдэн өдрүүдэд түүнээр өөрийгөө хардуулуулах гэж явсаар байгаад царайг нь ч олигтой харсангүй. Одоо ингээд харсан чинь түүнийг ямар их санасан байснаа анзаарав. Долоо хүрэхгүй хоног л өнгөрсөн байхад тэр илүү өндөр болчихсон ч юм шиг... Бүтэх бүтэхгүй төлөвлөгөө зохион түүнийгээ дагаж мөрдөн байсаар эцэст нь би л өөрөө өөрийгөө зовоогоод байгаа нь дэндүү гомдолтой юм аа.

"Hey Mrs Strawberry!" хэмээх дуутай зэрэгцэн ширээн дээр минь тавигдах гүзээлзгэнэтэй сүү ичих ч үгүй Лукас руу ширтэж байсан намайг цочоож орхив.

Би: "ЭЭЭЖ МИНЬ!" хэмээн зүрхээ дарсаар хоолойн эзэн рүү муухай харвал Жексон байх нь тэр. Түүн рүү хэсэг гайхан харж байснаа гэнэт л түүнийг надад гүзээлзгэнэтэй сүүний өртэйг санан мөн түүнийг өгсөн амлалтандаа хүрсэнд нь баярлан инээмсэглэсэн ч ахин түүн рүү муухай хараад

Би: "Ээе намайг тэнэг гэж бодоо юу? Би муу ч сайн ч англи хэл дээрээ ваатэр снөөв юм шүү!" гэвэл тэр намайг юу яриад байгааг ойлгоогүй бололтой яг л толгой дээр нь аварга том гурван асуултын тэмдэг гараад ирчихсэн юм шиг л над руу хархад нь

Би: "Mr ч гэх шиг. Mr гэдэг чинь ноён гэсэн үг биз дээ? Энэ үгээрээ яг юу хэлэх гээд байгаа юм? Намайг царай муутай гэж байгаа юм уу ?" гэхэд тэр одоо л миний юу яриад байгааг ойлгосон бололтой ширээ нүдэн чанга чанга инээж эхлэв. Анхаараад авчихад илүүдэхгүй л юм байна. Жексон бол хүчирхийлэн инээгч. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн инээдтэй зүйл болвол түүнээс хурдан л холдож зогсохгүй бол хөөрхий энэ ширээ шиг хувь тавилан угтаж авна гэсэн үг. Гэхдээ миний ярьсан зүйлсээс юу нь тийм инээдтэй байна аа?

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Onde histórias criam vida. Descubra agora