4

1.4K 159 3
                                    

Цээживчний хэргээс болж захирал өвөө надад сургуулийн цайны газарт ажиллах шийтгэл өгсөн.

Яахав сайн тал нь хичээлийн цагаас чөлөө авах шаардлагатай болсон. Захирал өвөө өөрөө намайг шийтгэсэн тул асуудалгүй.

Магадгүй хичээл хийснээс аяга таваг угаах нь хамаагүй дээр биз! Захирал өвөө ч надад шийтгэл биш шагнал өгснөө мэдэхгүй л байна даа!

Дуртай дургүй сургуулийн цайны газар луу явж орвол тогооч эгч нар дор бүрнээ ямар нэгэн зүйл хийцгээх ба намайг тоож харах хүн алга.

Би: "Кхм кхм кхм" хэмээн хоолойгоо зассан ч намайг тоож харсангүй.

Энэ эгч нар ч намайг мэдэхгүй л байна даа. Би бол Ким Чанга хоолойтой Союун шүү!

Би: "ХӨӨЕ ЭГЧ НАРАА КХМ ГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ?" гэхэд л тэд над руу харах ба

Би: "Сайн байцгаана уу? Намайг Союун гэдэг. Өнөөдөр та бүхэнтэй хамтарч ажиллах даа таатай байх болно. Сайн туслаж дэмжээрэй" хэмээн 90 градус бөхийхөд

Т/эгч: Чи чинь шийтгүүлж байгаа гэсэн биз дээ? Юун сүрхий шинэ ажилтан шиг ярьдаг юм?

Би: "Тэгсэн ч гэсэн бүгдээрээ нэг өдөр нэг гал тогоонд ажиллах юм чинь өнөөдөр нэг газрын ажилчид аас ялгаа юу байхав гэж бодсон юм л даа"

Т/эгч: Тийм ч юм уу? Ямартай ч чи ирсэн нь сайн юм боллоо. Өнөөдөр манай нэг тогооч ирээгүй хүн хүч дутаж байсан юм. Чи будаа агшааж чадна биз дээ?

Би: Мэдээж чадна.

Т/эгч: Сайн байна. Тэгвэл тэнд байгаа бүх будааг агшаачих.

Би: ЗАААА

Тогооч эгчийн заасан газраас будаагаа олсон ч будаа агшаагч хаана байна? Хичнээн эргэн тойрноо нэгжиж үзсэн ч будаа агшаагч алга.

Би: Юу даргаа? Будаа агшаагч хаана байгаа юм бол?

Т/эгч: "Тийм юм энд байхгүй ээ. Чи арай ийм их будааг багтаан агшааж чадах аварга том будаа агшаагч байна гэж бодоогүй биз дээ? Наад будаагаа тэр том тогоонд агшаа!" гэсээр тээр цаана байх аварга том тогоо руу заах аж. Уг нь би үнэхээр л аварга том будаа агшаагч байна гэж бодсон юмсан.

Гэхдээ энэ л биш шүү! Үнэндээ надад тогоонд будаа агшааж байгаад бүтэлгүйтсэн удаа байгаа юм л даа. Тэр үед манайх будаа агшаагч хэрэглэдэггүй байсан юм. Тэгээд би ээж аав ах гээд надад хоол хийж өгөх хүмүүс байхгүй үед өлсөөд байсан болохоор аргагүйн эрхэнд саванд будаа агшаах гэж үзсэн чинь будаагаа түлээд тогоогоо шатаагаад хаячихсан.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now