17

1.3K 166 20
                                    

Багш: Сайн байцгаана уу? Хүүхдүүдээ?

Бүгд: Сайн!

Би: "Сайн та сайн байна уу?" хэмээн зөвхөн "сайн" гэж мэндлэх ёстой гэдгээ мартаад ганцаархнаа урт мэндчилгээ хэлчихсэнд ангийн зарим хүүхдүүд намайг шоолоод эхлэв. Ааш багш уг нь бид нарт дахиж уртаар мэндлэхгүй гэж сануулсан юмсан.

Багш: Сайн сайн та сайн биз дээ? Ким Союун?

Би: Өө сайн шд ээ багш аа. Таны ажил төрөл чинь сайн уу?

Багш: Нэг сурагч хэлсэн үгийг минь санадаг бол сайн л байх байл аа!

Би: Хэхэ.

Багш: Хэхэ гэнэ шүү! Сууцгаа! Дэвтрээ нээгээд он сараа тавиарай!

Та нар төсөөлж байна уу? Одоо ямар хичээл гэдгийг? Зүгээр л аймшигтай! Гамшиг! Аймшигт гамшиг! Математик гээд л бод. Бүр хоёр цаг. Ахх би энэ хоёр цагийг амьд мэнд давна гэж бодохгүй л байна шүү!
Уг нь ч сүүлийн хоёр цаг л даа.

Би: За бүгд бодлого бичиж аваад бодох болохоор анхааралтай сонсоорой. Энэ бодлогуудыг бодож чадсан хүнд оноо нэмнэ!

Надаас бусад нь: ЗААА!

Өө хар ядаргаа! Математик дээрээс бүр солонгос хэл орчих юм байна л даа.

Багш: "Эхний бодлого, Инжүн Санил хоёрын гэр 100км ийн зайтай бөгөөд Инжүн цагт 10км явдаг бол Санилийн өмссөн оймс ямар өнгөтэй вэ? За эхний бодлогоо бодчихоод дараагийнх руу орох болохоор одоо бодож эхэл! Сануулж хэлэхэд бодож чадсан хамгийн эхний хүн л нэмэлт оноо авна шүү!"

Бүгд: Ээ багшаа тийм юм гэж хаана байсан юм бэ?

Багш: "Дуугүй болцгоогоод бодож эхэл!" гэхэд бүгд л дэвтэр лүүгээ харан бодлогоны хариуг олох гэж хичээх бөгөөд би ч энэ дунд нь гайгүй дүн авахын тулд бодох гэж хичээж байв!

Намжүүн: Багш аа бодчихлоо!

Би: Юу вэ? Чи одоо флаш юм уу хаашаа юм?

Багш: Ким Союун чимээгүй бол! Намжүүн аа хариугаа хэл!

Намжүүн: Хариулт нь шар.

Багш: Зөв. Сайн байна. Намжүүнд арван оноо нэмэх тавьлаа.

Би: Гэхдээ багш аа яагаад? Яаж бодохоороо шар оймс гардаг юм? Тайлбар хүсэж байна!

Намжүүн: Болно оо. Тайлбарлаад өгье. Дэлхий анх хэдэн тэрбум сая жилийн өмнө үүссэн мөн маш олон төрөл биетүүд түүн дээр амьдардаг. Гэтэл өндөг хагарч дэгдээхэй гарах цагт сар биш нар мандсан байсан ба нар өөрөө шар өнгөтэй юм!

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now