18

1.4K 189 60
                                    

Лукас: "Юу хийгээд байгаа юм?" гэсээр түүний гарыг атгасан гар луу минь заах бөгөөд гараа татах гэж оролдсон ч мэдээж тэр чадахгүй.

Би: "Гэнэтийн бэлэг! Ингээд хоёулаа үүрд хамтдаа салахгүй амьдрах нь" хэмээн догдлол дүүрэн хэлэхэд тэр гараа миний гарнаас татаж авах гэж оролдсоор л байлаа.

Түүнийг юу болоод байгааг ойлгож ядаж байх үед нь цүнхээ ухан байнга авч явдаг цацдаг цаасан сальютыг буудуулахад тэр цочин нааш харах бөгөөд үсэн дээр нь гялалзсан ягаан тууз буусан нь түүнийг өхөөрдөм харагдуулна.

Би: Хонгорхон Лулу минь би өөрсдийнхөө гарыг наалдан падаар наачихсан учраас чиний хэр хүчтэй байх чинь огтоос үүнд нөлөөлөхгүй! Баяр хүргье! Одооноос эхлээд чи миний нөхөр би чиний эхнэр.

Лукас: "ЮУ? Ким Союун! Чи хэзээ энэ тэнэглэлээ зогсоох юм бэ? Яаж бодохоороо ийм тэнэг зүйл бодож олдог байна. Яг одоо энийгээ салга!" хэмээн над руу аймшигтай харсаар тушаах бөгөөд мэдээж би ч бас чадахгүй юм чинь яалтай билээ зүгээр л ирээдүйгээ төсөөлөн түүнийг сонсож байгаа мэт царайлна.

Би: "Ингэж нэг юм миний мөрөөдөл биелдэг байж. Бурхан минь! Хоёулаа гэрлэх өдөрөө хэзээ гэж тохирох вэ? Хэдэн хүүхэдтэй болох уу? Хэн гэж нэр өгөх үү? Хаана амьдарвал дээр юм бол? Би ягаан өнгөнд дуртай болохоор ягаан өнгийн байшин л авна шүү. Бас арын цэцэрлэгтээ усан оргилуур барья. Юмыг яаж мэд шидэт эх гараад ирэх ч юм бил үү? Унгадаг өвөө баян юм чинь хоёуланд нь бариад өгчих байх өө. Өө тийм ба-" хэмээн түргэн хэллэг уншиж буй мэт л мөрөөдлөө ярьж байхад тэр намайг чирэн заалнаас гарч явлаа. Аан ерөнхийдөө бол хөтлөн. Ахх тэрний энэ сайхан гарыг амьдралдаа барьж үзнэ гэж хэзээ ч бодож байгаагүй юм байна. Үнэхээр гайхалтай!

Багш: Гүээ та хоёр чинь ингэж хөтлөлцөөд хаашаа явах гэж байгаа юм?

Би: "Хуримын ордон" хэмээн малийсаар хэлхэд Лукас над руу муухай харан

Лукас: "Уучлаарай багш аа. Өнөөдөр чөлөө авчихъя" гэсээр багшийн хариултыг ч сонсохгүй явах үед ардаас багшийн юу ч юм хэлэх нь сонсогдоно. Бодвол бид хоёрыг хуриминдаа уриарай л гэж байгаа юм байлгүй.

Би: Ингэхэд хоёулаа хаашаа явж байгаа юм? Арай жинхнээсээ хуримын ордон руу-

Лукас: "Мөрөөдөөд бай! Эхлээд манай анги руу орж цүнхээ авчихаад их дэлгүүр явж цавуу салгагч авъя"

Би: "ЮУ? Тийм юм бас байдаг юм уу?" гэхэд тэр надад хариу хэлэлгүй анги руугаа чирэн явах аж.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now