12

1.1K 148 7
                                    

Яг одоо 2020.04.05 өдрийн 15:30 минут болж байна. Лукас сургууль дээр байгаа. Унгадаг өвөө ч мөн хаа нэгтээ байгаа гэхдээ гэртээ лав биш! Тиймээс Лулу ажиллагааг эхлүүлэхэд ямар ч саад болох гадны биет байхгүй!

Хөөх өөрийгөө яг л тагнуулч эсвэл тусгай даалгавар биелүүлэхээр явж буй мэтээр мэдэрч байна шүү! Гүээ яахав Лукасын өрөөнөөс тоглоом хулгайлаад дүүд нь өгөх ч мөн тусгай даалгавар байж болох л юм.

Түүний яг гэр лүү нь орохын даваан дээр эндхийн харуулын хувцсыг өмссөн нэг хөгшин ах миний зүг ирж байгаа харагдав.

Хар халуунд хав хар өнгийн хувцас өмссөн мөн байнга бугуйдаа буй цагаа харан Лукасын гэрийн өмнө зогсож байгаа намайг гадны хүн хэн ч харсан сэжигтэй хүн гэж харах тул ихэд сандран салгалан зогссоор байтал тэр аль хэдийн өмнө минь ирсэн байв.

Яана аа? Тэр намайг сэжиглэчихсэн үү? Ингээд шорон руу явчихдаг юм байх даа! Энэ ах ч намайг зүгээр өнгөрөөхгүй дээ.
Ядаж байхад би хэтэрхий догь мөн хурц догшин харагдаж байгааг ч хэлэх үү? Тэнэг Союун! Яах гэж ийм догь болж төрсөн юм бэ?

Би: "С.сайн байна уу? Та? Ах аа та буруугаар ойлгоод хэрэггүй ээ! Би зүгээр л энүү-" хэмээн сандарсандаа санаанаасаа зохиосон зүйлээ дуржигнуулж байтал тэр үгийг минь таслан

Харуул ах: Сайн сайн! Санаа зоволтгүй хийж байсан зүйлээ үргэлжлүүл дээ!

Би: Юу?

Харуул ах: Үргэлжлүүл ээ! Юунд нь санаа зовдог юм. Ах нь ч бас иймэрхүү зүйл их л хийж явлаа.

Би: Та ч бас уу?

Харуул ах: Тэгэлгүй яахав. Наснаасаа л их хийж явсан. Ах нь өчигдрөөс л энэ ажилд орсон юм. Тиймээс намайг шинэ гээд нэрэлхэх хэрэггүй. Надад ч бас дүү байдаг юм. Бага байхдаа дүүтэйгээ тоглох их л зүйл сэддэг байлаа. Гэтэл чи бүр сэтгэл гаргаад тоглож байгаа дүрдээ хүртэл хувирсан байна шүү дээ!

Энэ ах одоо юу яриад байна аа?

Би: Байз даа! Тэгэхээр та намайг энд тоглож байна гэж бодоод байгаа юм уу?

Харуул ах: Тэгэлгүй яахав.

Би: Би танд ерөөсөө догь күүл харагдахгүй байна уу? Ямар нэг киноны баатар шиг ч юм уу?

Харуул ах: Тийм ээ тийм. Чи яг л нөгөө яагаав дээ нөгөө нэг-

Би: "Юу юу шиг байна? Яг л Бэтман шиг харагдаж байна уу" гэсээр Бэтман шиг нисэж байгаа хөдөлгөөн болон хүн зодох мэт хөдөлгөөн агаар дээр хийж үзүүлбэл тэр толгойгоо сэгсрэн

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now