6

1.3K 150 0
                                    

Нари: Хөөе Ким Союун энэ үнэн гэж үү? Чи Лукасын ардаас гүйгээд байгаа юм уу?

Би: Харин тиймээ (санаа алдах)

Нари: Хахахаахахахаах инээдтэй юм аа. Чи яаж тэр тэнгэрийн амьтанд тоогдох гэсэн юм?

Би: Энд ямарч инээдтэй зүйл алга. Хүн үнэхээр л нэг залууд дурлаад уургалж чадахгүй байхад чинь өөдгүй гэдэг нь.

Нари: Чи үнэнээсээ яриад байгаа юм уу?

Би: Үгүй худлаа ярьж байна -_-

Нари: Тийм байлгүй дээ.

Би: ХӨӨЕ!

Нари: Тоглож л байна шд ээ ^.^

Би: Би өөрийн хамаг сайн гэсэн аргаа ашиглаж үзсэн ч бүгд бүтээгүй. Одоо би яах вэ?

Нари: Мэдэхгүй ээ мэдэхгүй. Угаасаа бүтэхгүй юмийг бүтээх гэж явж байгаа чи дэндүү өрөвдөлтэй байна. Ямартай ч өнөөдөр би чамтай хамт доббуги идэж чадахгүй болсон шүү!

Би: Юууу вэ? Ямар чухал ажил болоод доббугиг хөсөр хаяхад хүргэдэг билээ?

Нари: Би өнөөдөр дугуйлантай.

Би: Дугуйлан?

Нари: Чи сонсоогүй юм уу? Энэ долоо хоногоос эхлээд дугуйлангууд хичээллэж эхлэнэ гэсэн шд. Ямартай ч би зургийн дугуйланд бүртгүүлчихсэн. Хамт явбал явъя.

Би: Хэрэггүй ээ! Юун тэр дугуйлан манатай. Лукасыг яаж өөрийн болгохоо бодож байхад чинь.

Нари: "Тэгвэл тэгээд Лукасын явж байгаа дугуйланд бүртгүүлчхээч дээ!" гэсээр уруул өнгөлөгчөө гарган уруулаа өнгөлөнө.

Би: "НЭЭРЭЭ ТИЙМ ШД ЭЭ! Би яагаад энийг өөрөө бодчихож чадаагүй юм бол? Баярлалаа Нари дараа уулзъя" гэж хэлчхээд сургалтын менежерийн өрөөний гадаа ирлээ.

Сургалтын менежерийн өрөөний хаалгыг яг гурван удаа тогшиход "Ороорой" гэх эмэгтэй хүний дуу гарна.

Би: Сайн байна уу? Багшаа!

Менежер: Сайн. Ямар нэгэн зүйл хэрэг болоо юу?

Би: Аан тэр нөгөө дугуйланд бүртгүүлэх гээд л...

Менежер: Ямар дугуйланд орох гэсэн юм?

Би: Аан тэр үү? Нөгөө нөгөө юу... аан тийм таныг захирал өвөө дуудаж байсан.

Менежер: Тийм үү? Тэгвэл намайг захирал руу яваад ирэх хооронд аль дугуйланд явахаа шийдсэн байгаарай!

Би: Заа ^^

Менежерийг гарсны дараа шууд ширээ рүү нь өнгийн дугуйлангийн бүртгэлийг нь олон Лукас гэсэн нэрийг хайж байтал ашгүй олчихлоо.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang