5

1.3K 157 3
                                    

Би: "Юуууууу вэ? Энэ одоо?" гэсээр мөлхөж явсаар орноосоо буун цааш мөлхсөөр хөшгөө арай ядан татан хаав.

Би: "Нарны гэрэл нүүрэн дээр тусахаар тийм сайхан байдаггүй л баймаар юм. Зохиол дээр гардаг гол дүрийн охидуудын нүүрэн дээр нарны гэрэл тусах үед лавтай л хөөрхөн хэвээрээ харагддаггүй байх. Нүүр ам нь үрчийгээд ямар олиг байх вэ дээ чааваас" гэж үглэн хоолны үнэр үнэртээд байсан тул яах аргагүй байдалд орон буулаа.

Би: ГЭРТ АМЬ ГОЛТОЙ АМЬТАН БАЙНА УУ?

Ээж: Дахиад л хашхираад унах юм. Аав чинь ажилдаа явсан Жундэ шүршүүрт орж байна.

Би: Ээжээ би зөвхөн амьтай голтой амьтан байна уу? гэсэн энд чинь аав та хоёр хамаарахгүй.

Ээж: Тийм ч юм уу? гэснээс алив ойрт доо.

Би: Яах юм?

Ээж: "Ойртооч дээ!" гэхэд нь хөлөө зөөж ядан алхсаар ээж дээр очвол ээж намайг үнэрлэн түлхээд

Ээж: Заваанаа чамаас ёстой илжирсэн заваан үнэр үнэртэж байна! Усанд ор л доо! Сүүлд хэзээ усанд орсон?

Би: Сүүлд үү? За байз 3 хоногийн өмнө.

Ээж: "Чи хоёр хоногийн дотор л усанд орохгүй бол хэцүүхэн байдалд ордог гэдгээ надаар хэлүүлэлтгүй мэдэж баймаар юм, эмэгтэй юм байж" гэсээр хамраа чимхэнэ.

Би: Халуун ус байсан бол би усанд орох л байсан шд.

Ээж: Манайд өдөр бүр халуун ус байдаг -_-

Би: Яах аргагүй л...









Би: КИМ ЖУНДЭЭЭЭЭЭ МУУУ БАНГҮДҮНГҮ!!!





Жундэ л миний халуун усыг тасалсан байж таарна муу өөдгүй амьтан. Би орой бүр унтахдаа чихэндээ хөвөн юм уу? Ямар нэгэн зүйл чихэж унтдаг. Түрүүн пэйсбүүк дээр байсан мэдээнээс болсон байх л даа. Нэг эмээгийн чихэнд бүхэл бүтэн аалз амьдарсан гэж байгаа юм чинь. Аймар өвддөг гэсэн. Тэгээд л би өөрийнхөө ор хавьцаа дандаа аалз хардаг болохоор тэрнээс хойш чихээ бөглөж унтдаг болсон. Түүний ачаар хүмүүсийн шүршүүрт орох чимээг сонсож чадаагүй юм байна.

Чи усанд орж байна гэл үү? Сайн байна муу бангүдүнгү. Жундэг усанд орж дуусахаас өмнө түргэхэн шиг дээш гаран түүний өрөөнд орон ямар хорон төлөвлөгөө боловсруулахаа бодов.

Аан мэдээж чиний хамгийн эмзэг сэдвээр оролдоно доо!

Жундэгийн ширээ луу харвал тэр утсаа үлдээгээд явсан байв. Ёстой гэнэн амьтан шүү!

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now