19

1.1K 177 60
                                    

Ээж: "Юу болоод байна?" гэсээр ах бид хоёрын дунд буюу Лукасын зүг гайхсаар харан хэлэнэ.

Би: А.аан энэ нөгөө Жундэгийн на-

Жундэ: Союуны найз залуу.

Аав,ээж,би: ЮУ?

Ээж: Миний нугасны муухай дэгдээхийг тоодог хүн байдаг аа?

Би: Ээж!

Ээж: За за за. Тэгээд наад хүүхэд чинь яагаад ийм байдалтай байгаа юм?

Би: "Харин түрүүн аймшгийн кино үзэж байгаад айсан юм уу яасан юм гэнэт л ухаан алдчихсан. Удахгүй сэрчихнэ байх өө. Өмнө нь бас аймшгийн кино үзээд яг ингэж ухаан алдаад хэдэн цаг унтаж байгаад эргээд хэвэндээ орж байсан" хэмээн ичих нүүргүй худлаа ярьж байхад Жундэ чимээгүйхэн шивнэсээр

Жундэ: "Солиорой юу? Тэд юу гэж ийм тэнэг юманд итгэдэг юм?" хэмээхэд нь түүн рүү ч мөн хариу шивнэн

Би: Чи намайг яагаад ийм тэнэг гэж бодож байна? Би чинь чиний дүү, ээж аав хоёрын охин шд ээ.

Ээж: "Тийм уу? Тэгвэл хурдхан шиг хүргэнийг минь тухтайхан орондоо хэвтүүл" гэхэд нь Жундэ руу 'хэлсэн биз!' гэсэн харцаар харахад Жундэ дэмий л нүдээ эргэлдүүлнэ.

Би: "Мэдлээ хатагтай!" гэсээр түүнийг чирэн өрөө лүүгээ орох гэж байтал аав хоолойгоо засан

Аав: Жундэ ийн өрөө лүү!

          _____________________________

Шөнийн 23:11 минут. Утсаа аван Жундэ руу 'Тоглоомын өрөөнд яг одоо!' хэмээн биччихээд орон доогуураа шургаж орон нилээд эртний мэт харагдуулах гэж хичээсэн ч гэсэн бүтэл олоогүй ягаан өнгөтэй, дээрээ Үнсгэлжингийн зурагтай хайрцагийг гаргаж ирээд код тохируулах хэсэгт нь 0125 гэж оруулвал хайрцаг онгойх ба дотор нь хэн нэгэн гадны хүн олвол төөрөлдүүлэх зорилгоор хийсэн гучин нэгэн ширхэг өөр хэлбэрийн түлхүүрүүд байх бөгөөд тэднээс өөрт хэрэгтэй нэг түлхүүрийг шүүрэн шүүгээнийхээ буланд хувцаснуудаар далдалсан авдрыг аван өнөөх түлхүүрээ цоожинд нь тааруулан эргүүлэхэд цоож нээгдэн авдраа онгойлговол дотор нь надад байдаг хамгийн нандин зүйлсийн нэг болох мөнгөний тоорой гялалзан харагдана. Тооройгоо авчихаад гарах гэж байсан ч замд өөрийнхөө тусгалыг санамсаргүй толинд харчихав.
  Хмм нэг л зүйл дутаад байх шиг санагдсан ч юу гэдгийг нь бодоод бодоод олсонгүй. Ягаан туулайтай унтлагын хувцас, өхөөрдөм үслэг таавчиг, мөнгөний тоорой болон зүүн гарт минь байх  чихмэл... Бүгд л бүрэн байх юм.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now