7

1.2K 152 8
                                    

Би: Багшаа?

Би: Багшаа?

Би: Багшаа?

Айээш яагаад сонсохгүй байна аа? Би тийм сул хэлээд байгаа юм болов уу?

Би: "Кхм кхм (хоолойгоо засах) БАГШААААААААААААААААААААААААА" хэмээн хамаг чадлаараа хашхирвал заалаар дүүрэн миний хоолой цуурайтан сонсогдох ба гүйж байсан хөвгүүдийн зарим нэг нь чихээ даран зарим нэг нь цочсондоо болоод газар унасан харагдана. Харин манай Лукас хүйтэн залуу маань л зөвхөн тойргоо үргэлжлүүлэн гүйж байх аж.

Багш: "Ким Союун наад аймшигтай хоолойгоороо чарлах гэж энд ирээ юу? Та нар үргэлжлүүлээд гүй" гэсээр миний зүг чиглэн алхаад ирэв.

Би: Багшаа би сагсны дугуйланд орсон юм л даа. Тэгээд жаахан хоцорчихлоо хэхэ.

Багш: "Чи юу? Чи барах уу?" гэсээр басамжилсан инээмсэглэл над руу шиднэ.

Би: Багшаа та намайг дутуу үнэлэх хэрэггүй л болов уу? Би охин шиг шалчганадаг охин биш!

Багш: За яахав. Нэгэнт л бүртгүүлчихсэн юм чинь энэ хэдтэй нийлээд талбайг тойроод гүй!

Би: "За багшаа баярлалаа" гэж хэлэн заал руу орж хамгийн сүүлд нь ороод гүйж эхлэв.

Угаасаа эд нар чинь баахан гозонгууд байна. Миний өндөр охид дундаа л өндөртөө тооцогдоно. 163см харин эд нар дундаа жижигдэх юм байна.

Гүйх явцдаа Лукасын зүг харвал тэр над руу тоож ч харахгүй байх ба их л чухал царайлан гүйж байх юм.

За байз яаж энэ Лукасын нүдэнд өртчихдөг юм билээ?

Ямартай ч энэ тойргийг дуусгаад л түүнтэй яриа өдөх гэж оролдъё.
























Бурхан минь гэж бахардах нь байна. Нийт хэдэн тойрог тойрчихвоо? 10 тойрог уу? Гэхдээ эд над чинь намайг ирэхээс өмнө гүйж байсан байж ядрахгүй байгаа юм байх даа? Тэдний царайг харахад ядарсан шинжтэй хүн нэг ч алга.

Аажим аажмаар миний хурд удаашран сүүлдээ явж чадахаа болилоо.

Би: "Багшаа энэ тамлал чинь хэзээ дуусах юм бэ?" хэмээн арай ядан амьсгаадан хэлвэл

Багш: "Чи өөрөө л шалчганахгүй энээ тэрээ гэсэн биз дээ? Одоо яахав дээ? Чиний л хохь" гэсээр яваад өгөв.

Багшийг явсан хойно нь шууд л тойргоос гаран хана налан суувал миний хажуугаар гүйж байсан Лукас шууд л зогсон над руу харав.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now