-INTRO-

1.3K 58 4
                                    

  Америк, Сан-Франциско хот, Хаа нэгтээ

  Бор хүрэн өнгийн мебель тавилгаар голчлон тохижуулсан өрөөнд, нэгэн бүсгүй ширээний ард юу ч юм хийн сууна. Цэлгэр том цонхоор үдийн нарны хурц туяа тусаж, онгорхой салхивчаар хотын төвийн бүгчим агаар үлээх нь тун тухгүй аж.

 Өрөөний хаалга нээгдэн, хослол өмссөн эрэгтэй орж ирэн:

 -Хадагтай, долоо хоногийн өмнө шуудангаар ирсэн захиаг санаж байна уу?

 Бүсгүй толгой өндийлгөн хүзүүгээ илэх зуураа:

-За.

-Маргааш товлосон өдөр нь болно. Та өөрийгөө бэлдэж, дэлгүүр явах  уу ?

-Хэрэггүй дээ, өөрийнхөөрөө баймаар байна. 

-Ойлголоо.

 Америк, Сан-Франциско хот, өөр нэгэн газар

 -Алив, хурдан босооч.

-Больж үз.

-Үд дунд болж байна. Маргааш ямар өдөр гэдгийг мэдэж байна уу ?

-Тийм ээ тийм. Хангалттай мэдэж байгаа. Тийм болохоор унтаж болох уу ?

-Шөнөжин видео тоглоом тоглохоо боль. Эндэх салбарын асуудал дууссан болохоор удахгүй буцна. 

  Гаднаас орж ирсэн залуу ийн хэлчихээд эргэн гарахад, буйдан дээр хөнжил нөмрөн хэвтэх нэгэн амандаа үглэсээр буцаж унтах гэсэн ч чадсангүй. Бухимдуу өндийж, цонхны дэргэд зогсон, лаазтай ундааг нэг амьсгаагаар уугаад ариун цэврийн өрөөг зүглэлээ. 

 Тун удалгүй усанд орсон бололтой гарч ирэн, хувцсаа солиод машины түлхүүрээ авч хаалга савсаар гарч одов.

---

  Бичээчээс:           DEAL

Шинэ бичвэр. Энэ бол миний эртнээс бодож төлөвлөж байсан санаа. Яахав, мэдээж иймэрхүү төрлийн бичвэр нилээн хэд байдаг ч, би илүү өвөрмөцөөр бичихээр хичээх болноо. 

 Ямар ч байсан таалагдаж байвал сэтгэгдлээ бичээрэй. Бас VSOO миний хамгийн дуртай ship болохоор энүүгээр биччихлээ.

 Жич: Зохиолоо засварлаад ахин оруулж байна.

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Donde viven las historias. Descúbrelo ahora