1. Дахин уулзсан нь

735 58 6
                                    

 Сан-Франциско хотын гудмаар цагаан футболк, улаан хүрэн юбкыг хослуулан өмсөж, хээнцэр нүдний шил зүүсэн нэгэн бүсгүй итгэл төгс алхана. Түүнтэй зөрсөн бүхэн гоо үзэсгэлэнг нь гайхан бахдаж, ам амандаа шагшин магтах нь бүсгүйд нэн тааламжтай.

 Тэр явсаар дээд зэрэглэлийн рестораны өмнө ирж дотогш орлоо. VIP өрөөн дотор орж ирээд ийш тийш гүйлгэн харж:

  -Цаг барьж мэддэггүй юм шив дээ. Эмэгтэй хүнийг хүлээлгээд л хэмээн цаанаа нэг бухимдуухан хэлж, зөөлөн буйданд тухлан гадаах орчныг ажиглаж эхэллээ.

  Удалгүй хаалга онгойх чимээ дуулдан, хэн нэгэн орж ирэх нь мэдэгдэнэ. Бүсгүй цааш харсан чигтээ:

 -Эмэгтэй хүнийг битгий хүлээлгэж бай. Бүдүүлэг юм. 

 Хариу сонсогдсонгүй. Бүсгүй аажим эргэн харахдаа төсөөлөөгүй нэгнээ олж харсан нь илт, нүдний хүүхэн хараа нь томорсон ч даруй хэвийн байдалдаа орж инээмсэглэлээ. Гаднаас орж ирсэн залуу ч тамхи асаах гэж байснаа болин бүсгүйн өөдөөс ширтэнэ. Өрөөнд хэсэг зуур анир чимээгүй ноёлсоны эцэст тэд нэгэн зэрэг ам нээлээ.

 -Ким Тэхён.

 -Ким Жисүү.

 -Чи тааварлашгүй хэвээр байна.

 -Тийм ээ. Баярлалаа.

 -Чамайг Сүжин моделийн өргөмөл хүү байх юм гэж санасангүй.

 -Харин чиний хувьд ... WQ компаний өв залгамжлагч.

 -Амьдрал адал явдлаар дүүрэн байх тусмаа сайхан биш гэж үү ?

 -Тийм л дээ.

   Залуу ийн хэлчихээд саяхны тамхиа асаан амандаа зууж, үсээ гараараа сөргүүлэн иллээ. Дараа нь бүсгүйн өөдөөс харж суув. Тэдний голд байрлах ширээн дээр бичиг баримт хар тосон балын хамтаар тавигджээ. Залуу үүнийг харчихаад:

 -Энэ бүхний санааг чи гаргасан уу?

 -Мэдээж үгүй, надад компани ямар ч хамаагүй.

 -Тэгвэл энэ гэрлэлтийг зөвшөөрсөн шалтгаан чинь ?

 -Амьдралаа жаахан сонирхолтой болгоход буруудахгүй биз дээ ?

 -Үгүй дээ, чамайг бага ч болов мэдэхийн хувьд хэлэхэд чи энэ мэт шалтгаар залуу насаа үрэх хүн биш.

 -За яахав, чиний зөв Тэхён. Өөр шалтгаан байгаа. Гэхдээ чамд хэлэх шаардлагагүй гэж бодож байна. Надад ч чиний надтай гэрлэх болсон шалтгаан чухал биш. Харин одоо гарын үсгээ зурчихвал ?

 -Би үнэхээр энд гарын үсэг зурна гэж үү ?

 -Тийм биш байсан бол чи энд ирэх байсан уу ? Наадах дээрээ гарын үсгээ зурчихаад хэрэгтэй гэвэл өөртөө хадгална биз.

 Бүсгүй ийн хэлчихээд Dior-н тансаг цүнхээ баруун мөрөндөө тохоод хаалга руу зүглэлээ. Тамхины утаа өрөөг бүчих тул түүний дотор муухай оргиж, амьсгалахад төвөгтэй санагдана.

 Жисүү хаалгыг онгойлгохтой зэрэгцэн залуу:

 -Хөөе, Ким Жисүү. Бардам бас сэхүүн. Сүйн ёслол Солонгост болно. Хоёр долоо хоногийн дараа Сөүлийн Enza Liva \зохиомол\ -д үдийн 12 цагт.

 Бүсгүй хариу хэлэлгүй чигээрээ явж ресторанаас гарлаа. Үйлчлүүлэгчээ хүлээн зогсох олон таксины нэгэнд суун, такси хотын захыг чиглэн давхина. Үүнийг цонхоор харж зогсох залуу бичиг баримтыг эхнээс нь хальт гүйлгэн хараад, балыг авч гарын үсгээ зурлаа. 

 Татаж дууссан тамхины ишээ үнсний саванд хийн, ахин нэг удаа:

 -Бардам бас сэхүүн хэмээн амандаа хэлээд бичиг баримтыг дугтуйнд хийн авч, өрөөг орхив.

----------------

❤❤❤

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now