2. Сүйн ёслол

652 47 8
                                    

 Солонгос улс, Сөүл хот 

 Хөл хөдөлгөөн хэзээ ч үл тасрам энэ хотын төвд нарны туяаг өөртөө ойлгон гэрэлтэх, тансаг хийгээд чамин барилга сүндэрлэнэ. Харин гадаа нь олон машин овоорч, сэтгүүлчид цөм хэн нэгнийг хүлээн зогсох аж.

  Жисү өөрт оногдсон өрөөнд сүйн ёслолд бэлдэн сууна. Түүний үзэсгэлэнтэй төрхийг будах шаардлагагүй мэт төрөлх үзэсгэлэн нь туяарах аж. Мэргэжлийн нүүр будагч бүсгүй гартаа уруулын будаг авч, будах гэсэнд Жисү будгийг газарт унатал нь цохиж орхив. Дараа нь долоовор хуруугаа зөөлөн гүйлгэсээр час удаан өнгө бүхий будгийг сонгож инээмсэглэсээр бүсгүйн гарт атгууллаа.

 Харин хөөрхий бүсгүй айж сандарсандаа чичрэх гараа нуухыг хичээсээр Жисүгийн уруулыг будаж, бөхийгөөд хурдхан дэргэдээс нь холдов.

 Жисү суудлаас босч өөрийгөө толинд харав. Шулуун индүүдлэгтэй хар үс, тэгшхэн мөр, цайвар арьс, тансаг даашинз. Энэ бүгд нийлээд түүнийг өнөөдрийн гол дүр болохыг гэрчлэнэ.

 Ханан дээрх цагийг нэг хараад, өрөөнөөс гарч дэргэдэх хаалганаас хэн нэгнийг хүлээнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

 Ханан дээрх цагийг нэг хараад, өрөөнөөс гарч дэргэдэх хаалганаас хэн нэгнийг хүлээнэ. Гэвч Ким Тэхён алга. Жисүү ахин хэсэг хүлээгээд, эцэст нь шуудхан л өрөөнд яваад орчихлоо. 

  Тэхён кофе уун сууна. Өрөөний уур амьсгал хөлдсөн мэт болж хэсэгхэн хормын дараа сүйт хархүү эргэн харж, Жисүгийн зүг алхав.

- Хадагтай, гармааргүй байна гэж үү ?

 Жисү хөмсгөө атиралдуулан үг хэлэлгүй гарах хаалганы зүг эргэхэд, Тэхён шалмаг хөдөлж нэг гараа бэлхүүсээр нь явуулан тэврээд, үсийг нь чихний араар хийнэ. Бүсгүйд тухгүй санагдах аж. Учир нь тэдний бие хоорондоо хэтэрхий ойрхон байсан юм. Гэвч залуу тэврэлтээ сулруулсангүй, эсрэгээрээ нэг гараас нь мөн атгаж, гараад явчихав.

  Энд тэндээс зогсоо зайгүй анивчих камерны гэрлийн дундуур Тэхён болон Жисүү нар гарч ирлээ. Сэтгүүлчдийн олон асуултанд тэдний туслахууд хариулж, харин хосууд инээмсэглэн зогсоно. Гэвч Жисүү дотроо энэ бүхнийг хурдан дуусгахыг хүсэж байлаа. Тиймдээ ч бөгжөө солилцон, дараагаар нь хурдхан үнсээд биесээсээ холдлоо.

Үдшийн харанхуй орчныг нөмөрсний дараа бүсгүй гадуур хувцсаа өмсөж, цардмал зам дээгүүр тог тог гишгэлсээр барилгаас гарч ирж байв. Харин түүнийг гагцхүү Тэхён хүлээж байлаа. 

-Суугаач, Жисүү. Үгүй ээ, эхнэр гэх ёстой юм болов уу ?

-Тэхён, чи миний жолоочийг явуулсан уу ?

-Тийм ээ, сүй тавьсан өдрийнхөө орой эхнэрээ хүргэж өгөхгүй бол хэтэрхий ёс суртахуунгүй.

  Хэдий дургүй байвч Жисүү түүний машинд суув. Тэхён машинаа жолоодон хотын зах руу давхиж эхлэлээ. Жисүү :

 -Манай гэр лүү явна гээгүй бил үү ?

 -Чи завтай л байгаа биз дээ, далайн эрэгт очвол ямар байна?

 -Намайг болзоонд уриад байгаа хэрэг үү ?

  -Үнэхээр инээдтэй наргиа байна.

 -Тийм ээ.

  Машинд ахин анир чимээгүй ноёрхож, төд удалгүй тэд далайн эрэгт ирлээ. Жисүү машинаас буун, гараа элгэндээ тэврээд гүнзгий амьсгалав.

 Тэхён хаанаас ч юм хэдэн шил шар айраг гаргаж ирэн нэгийг задлан бүсгүйн гарт  бариулахад тэр чимээгүй аван ууж эхэллээ. Тэр өөрөө ч бас нэгийг уун Жисүүгээс холгүйхэн зогсоно. 

 Хачирхалтай нь тэд хоорондоо юу ч ярилцсангүй. Удалгүй Жисүүгийн нүдний хараа өөрчлөгдөн, оюун санаа нь тогтож ядна. Тэр хурдхан шиг хэдийн хоосолчихсон хоёр шилээ тэнд нь үлдээгээд, эргэж харан замын зүг алхаж эхэллээ. Бүсгүй айж байв. Үргэлж өөртөө итгэлтэй, бардам төрхөө түүний дэргэд алдчих вий гэдгээс. 

-Явах гэж байгаа юм уу?

- ...

-Энэ гэрлэлт, чамд тэнэг санагдахгүй байна уу?

 Энэ удаад Жисүү алхахаа зогсоон хариулав.

-Мэдээж таалагдаагүй. Гэхдээ энэ чинь л тохиролцооны бизнес гэрлэлт биш гэж үү? 

- ...

-Магадгүй харамсахад хэтэрхий оройтсон байх. Угаас тохиролцооны гэрлэлт гэдэг хэн хэнийхээ амь нас, гэр бүл, амьдралаар наадаж байдаг жинлүүрэн тоглоом. Гэрийнхээ хаягийг явуулчихаарай. Би удахгүй нүүгээд очно. 

-Чиний зөв. Нэгэнт салж болохгүйгээс хойш хамт байхдаа бардам зангаа орхивол зүгээр байна. Эсвэл олон жилийн өмнөх шигээ нэгэн бай.

Жисүү цааш алхаж эхэллээ. Харин Тэхён далайн эрэг ширтсээр үлдэв.


DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now