22. Тэхёнд хайртай Жисүү

246 25 0
                                    

 Kim Jisoo -------

  Хана, тааз, эмч сувилагч. Миний хардаг зүйл ердөө л энэ. 

  Сэтгэцийн эмнэлэг гэдэг өвчтэй хүнийг эмчилдэг бус харин ч эсрэгээрээ эрүүл хүнийг өвчтэй болгоод, буцааж гаргалгүй үүрд хүйтэн өрөөндөө хоридог аймшигтай газар.

 Надаас өөр хэн ч үгүй өрөөний хаалгыг нээн сувилагч эмэгтэй орж ирэв. Тэд надад унтуулах, эсвэл тайвшруулах тарианаас өөр юу ч хийдэггүй билээ. Түүн рүү нэгэн хэвийн царайгаар харахад эмэгтэй надаас жаахан зайтай газар даавуугаар бүтээсэн зүйл үлдээгээд гарч одлоо.

 Хэсэг гайхан сууж байгаад эргэлзэнгүй мөлхсөөр ойртон очив. Цагаан даавууг авч үзвэл, тавагтай хоол байх нь тэр. Өдөр бүр иддэг саарал өнгөтэй, тахианы зутангаас арай илүү өнгө үзэмжтэй, амттай санагдсан тул хурдхан шиг идлээ. 

 Хоосорсон тавгыг буцаан тавцан дээр тавихаар гараа сунгатал намайг хүлээх дараагын зүйлийг харах нь тэр. Хар дугтуйтай захиа.

 Хамаг цус минь царцах мэт болов. Чичирч салгалах гараа арай ядан захиа руу сунгалаа. Үзэн ядаж байна, энэ дугтуйг.

 Гэвч сонирхол төрөөд, заавал унших ёстой гэх бодол тархийг минь дүүргэнэ. Алтлаг өнгөтэй одоор лацдасан байв. Түүнийг нь салгаж шидээд, хүрэн өнгөтэй цаасыг гарган ирлээ.

  Нээж чадалгүй хэсэг суув. Хэт их сандарснаасаа болж гарын алга хөлрөх аж.

 " ... Ким Жисүү, эмнэлэг таалагдаж байна уу ? Чамайг их тааруу байгаа гэж сонссон юм байна шүү.

  Миний явуулсан хоол амттай байсан биз дээ ? Танай гэр бүлийнхэн болоод хайрт нөхөр Ким Тэхён чинь миний төсөөлснөөс хавь илүү арчаагүй юм. Яагаад шүүхэд гаргасан өргөдөл, гомдол нь буцаагдаад байгааг мэдэх үү ? 

 Түлхүүр нь би. Би бол хэнийг ч өмнөө сөхрүүлж чадах эрхэм нэгэн. Надтай сөргөөцөлдсөн, миний үгнээс зөрсөн хэн ч бай сайнаа үзэхгүй. Хүссэнээ авч байж салдаг, хүссэн зүйлээ хийдэг.

  Би бол Жон Жонгүүг ... "

   Зурвас бичигдсэн цаасыг аажим доош тавиад би үнэхээр юу хийхээ мэдэхгүй болчихов. Хэнд итгэж, юунд найдах вэ ?

 Анхнаасаа л Жон Жонгүүгын урхи, түүний явуулга байж. Би түүнд нь уначихаж. Намайг ажиглаж, Мин Юнгиг хөдөлгөж байсан нь ч тэр байж.

   Чөтгөр лүүгээ тонилоосой.

 Бас ... бас чамайг санаж байна, Тэхён. 

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now