25. Төгсгөл

361 34 6
                                    

 Онгоцны буудлын тусгай хүлээлгийн танхимд салах ёс болно. Залуу хосын бүсгүй нь гэр бүлтэйгээ нэг бүрчлэн ярилцаж, тэврэх аж. Удалгүй өрөөний хаалгыг тогшин нэгэн залуу орж ирэн:

 - Онгоц хагас цагын дараа хөөрөх гэж байна.

 хэмээн хэллээ. Энэ үед булангын буйдан дээр сууж байсан залуу босч ирэн:

 - Бидний явах цаг болсон бололтой. Та нар Жисүүд битгий санаа зовоорой. Бид одоо аюулгүй, амар тайван амьдрах болно. 

 - Мэдээж. Чамд итгэж байна, Тэхён. Хэзээ нэгэн цагт та хоёрыг бие биенээ чин сэтгэлээсээ хайрлахыг мэдэж байсан болохоор л охиноо чамтай гэрлүүлсэн юм шүү дээ.

 Бүсгүй эдгээр үгсийг сонсоод нулимсаа хальт арчаад, залуугын гараас атган хамтдаа өрөөг орхилоо.

 Тэд явсаар өөрсдийн тасалбарыг шалгуулан, онгоцондоо зэрэгцэн суулаа. Энэ хугацаанд бие биенийхээ гараас чангаас чанга атгасан хэвээр байв.

---

 Kim Jisoo ------

  Суудалдаа тухласны дараа дэргэд минь байх Тэхёны мөрийг дэрлэлээ. Удалгүй чанга яригчаар анхааруулах дохио яван онгоц агаарт хөөрөв.

 Цонхоор харагдах тэнгэр тунгалаг цэнхэр байх нь үзэсгэлэнтэй. Хэдий одоо надад Солонгост хоргодох зүйл үгүй хэдий ч аавынхаа шарил дээр очиж чадаагүйдээ л эмзэглэж сэтгэл дотор үл ялиг гуниг хуран, бодол дундаа ааваасаа уучлал эрнэ.

 Нэг мэдэхнээ Тэхён намайг зөөлнөөр дуудаж байв. Бид зорьсон газраа иржээ. Тэр инээмсэглэн:

 - Босоорой, бид Италид ирчихлээ. Чи замын турш унтсан. Их ядарсан бололтой.

 Би түрүүлж буугаад, ачаагаа аван өнөөдөртөө буудалд хонохоор шийдэв. Тэр таксины жолоочтой ярин, дунд зэргийн буудалд ирэн хоёр хүний өрөө захиаллаа.

  Өрөөндөө орж ирсэн даруй би түрүүлж усанд орон, араас минь Тэхён угаалгын өрөөг зүглэв. Би үүдэнд гурван чемодан зүйлсийг харан өөрийн сонгосон сонголтдоо эргэлзэлгүй, эсрэгээрээ өөрийгөө хайрлах сэтгэл минь нэмэгдэх мэт болох аж.

  Тэхён гаднаас гудамжинд зардаг түргэн хоол, гаазтай ундаа авчиран бид яг л энгийн дундаж амьдралтай хосууд мэт оройг хамтдаа өнгөрүүллээ. Түүний нүүрнээс инээмсэглэл огтхон ч арилаагүй бөгөөд миний хацар дээр үнсэн, өөрөөсөө холдуулахгүй гэх шиг тэвэрнэ.

 Энэ үдэш Тэхён намайг чангаас чанга энгэртээ нааж тэврээд бүүвэйн дуу дуулж өгсөн юм. Хамгийн сүүлд хэзээ ийм тухтай амарсанаа ч санахгүй нь.

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now