23. Буун дуу

251 29 6
                                    

Kim Taehyung -------

 - Тэхёнаа, дуусч байна уу ?

 - Ммм, тийм ээ. Чэёоны асуултанд товчхон хариулаад өдийг хүртэл бичиж байсанаас хамгийн урт болсон захиагаа дугтуйнд хийн, алимтай иштэй чихэрийг туузаар нааж тогтоолоо. Гараараа зөөлөн илбээд энгэрийн халаасандаа хийв.

 Сууж байсан буйдангаасаа өндийн, Чэёоны нүд рүү харлаа. Тэр хана налан зогсч байснаа санаа алдан:

 - Чи үүнийг хийх хэрэгтэй.

 - Би мэднээ.

 Тэр миний өмнө ирж зогсон, захиаг аваад :

 - Би хадгалж байя. Жонгүүг мэдэж байгаа шүү дээ. 

 - Тэг дээ.

 - Таван цагаас бэлэн байгаарай. Харин орой нь ... манай залуус үргэлж ард чинь байх болно. Бас Жимин.

 - Түүнийг авчирах хэрэггүй.

 Би эргэн цонх руу харж, ширүүн хоолойгоор ийн хэлбэл энэ удаа өөр хоолой соносгдох нь тэр.

 - Яагаад, Тэхён ?

 - Эндээс гар, Жимин. Би чамтай уулзмааргүй байна.

 - Надтай ярилцахаас, миний царайг харахаас эмээж, зугтах хэрэггүй. Чиний мэдээгүй үлдсэн олон нууц бий.

 Чэёон бидэнд ярилцах орон зай олгохоор өрөөг орхижээ.

 - Тэгвэл хэлчихээд гар.

 - Чи үнэхээр намайг ойлгохгүй бололтой, Тэхён. Жонгүүг намайг сүрдүүлсэн. Үнэндээ би түүний гар хөл мэт өдийг хүртэл жүжиглэж чамайг чадахаараа хамгаалж байсан юм. Хэрэв үгүй байсан бол тэр хэдийн чамайг хэдэн хэсэг болгочих байсан. Хязгааргүй эрх мэдэлтэй бас шуналтай. Чамайг шалдаа буухыг, өөрөөс нь дорд, аз жаргалгүй амьдрахыг харах түүний зорилго гэвэл итгэх үү ? Төрсөн ээждээ гомдчихсон, шаналсан хүүгийн сэтгэл.

  Жимин өрөөг орхилоо. Харин би өөрийгөө яг л арчаагүй хулчгар мэтээр мэдрэх аж. Түүний сууж байсан сандал руу хараад хий дэмий санаа алдав.

  Хар теньтэй машин компанийн үүдэнд зогслоо. Жолоочынхоо мөрөн дээр гараа тавихад тэр гуниглангуй ширтэнэ.

 - Өдийг хүртэл миний хажууд байсанд баярлалаа. Би чадахаараа тэтгэмж олгох болохоор жаргалтай амьдраарай.

 Машины хаалгыг нээхэд, нүд гялбуулам олон гэрэл угтана. Чигээрээ явсаар, цахилгаан шатанд суун хурлын танхимын урд тулж ирэв. Нэг гүнзгий амьсгаа аван, хүрмээ янзлаад хаалгыг дэлгэлээ.

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now