10. Жон Хусог

362 34 1
                                    

Kim Jisoo -------

   Тэр энд юу хийж байгаа юм бэ? Өнгөрсөнд үлдсэн дурсамж төдийхөн байж болохгүй юм уу? Намайг олон маш олон сар, хэдэн зуун өдрүүдэд нулимсаараа ундаалахад хүргэсэн тэр хүн.

Жон Хусог

   Амаа таглан, уйлан суух би. Хэтэрхий өрөвдөлтэй харагдаж байгаа байх. Үг дуугарах тэнхэл надад үлдсэнгүй.

    Буйдан дээр суугаад намайг ширтэх Тэхён, өрөөний үүдэнд зогсоод намайг харсан ч ямар ч хувирал үгүй Хусог. Тэр хажуугаар минь гишгэлсээр дэргэдүүр өнгөрөн, Тэхёны дэргэд суув.   

   Ээжийн минь бэлэглэсэн шаргал даашинзны хормой шал арчиж, шинэхэн хумсны будаг дээгүүр нулимс урсана.  

   Арай ядан гар утсаа атгаж, чичирхийлэх гараараа дүү рүүгээ залгалаа. Өөрсдөөс нь өөр хүн энд байхгүй мэтээр хаанаасаа ч юм гаргаж ирсэн шар айраг уух тэдэн лүү хальт харав. Тэхён миний нүд рүү эгцэлж ширтээд, хараа салгасангүй.

  Зүрх сэтгэлгүй хөгийн амьтан. Миний энэ төрхөөр сэтгэл доторх араатанаа хооллож байгаа биз. Өнгөрсөнд үлдсэн хамгийн гашуун дурсамжыг сөхөж надтай үзэлцэхээр шийдсэн юм биз дээ ?

  Хэн нэгэн Тэхёныг цохиж унагаан, Хусогыг заамдан авах хүртэл би түүн рүү ширтсэн хэвээр л байв. Намжүүн тэднийг алчих хэмжээний ууртай харагдах бөгөөд, гар нь чичирч байгаа харагдана. Би зангирч, сааралтсан хоолойгоор:

 - Намжүүнаа

 хэмээн дуудахад тэрбээр над руу нэг хараад Хусогыг будан руу түлхэж унаган, ирлээ. Намайг түшин босгож, цүнхийг минь нэг гартаа бариад бид тэндээс гарав. 

  Намжүүн намайг машины арын суудалд суулган, өөрөө эргээд орчихов. Яах гэж буйг нь бараг мэдэж байсан тул би илүү зүйл хэлсэнгүй, хий гөлөрч сууна. Удалгүй чемодан чирсээр гарч ирлээ.

  Машинаа асаан явах бөгөөд би хэсэгхэн зуур унтчихав. Мөрнөөс минь сэгсчин, миний нэрийг зөөлнөөр дуудлаа. Нүдээ нээн харвал бид Намжүүний гэрийн өмнө тулан ирсэн байв. Би хөмсөг зангидан, дүү рүүгээ таагүй харц шидлэхэд тэрбээр санаа алдан аргадсан өнгө аястай:

 - Эгчээ

 - Яг одоо зочид буудал руу яв.

 - Гэхдээ та тийм газар амарч чадахгүй.

 - Үгүй ээ

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now