4. Хатан зөгий

517 45 4
                                    

Kim Jisoo p.o.v 

 -Лалиса. Тусдаа амьдрах хэр байна, хонгор минь ?

-Төсөөлснөөс дажгүй шүү, эгчээ. 

-Гэртээ залуус авчрахгүй байгаа гэж найдъя.

-Та хэнтэй ярьж байгаа билээ дээ, би бол Лиса. Жинхэнэ гүнж.

-Харин би хатан.

-Үнэн, за одоо энийг уу. 

  Тэр ийн хэлээд надад сүүтэй кофе өглөө.  Лиса намайг зөвхөн мөстэй американо уудаг гэдгийг мэддэг. Тэгсэн хэрнээ сүүтэй кофе найруулахыг бодоход, надаас тайлбар сонсохыг хүсэж буй бололтой. Гэхдээ уучлаарай, би юу ч хэлэхгүй.

 Лисагийн гэрт үргэлж миний хувцас байдаг тул, бэлтгэлийн өмд, сул футболкийн хамтаар өмсөөд нүүрний будгаа арилгалаа. Одоо л нэг өөрийнхөө эрх чөлөөг мэдэрч байх чинь. 

Унтлагын өрөөнөөс Лиса гарч ирэн:

 -Эгчээ, Жэнни эгч хүрээд ирье гэж байна.

 -Заавал дуудах шаардлагагүй байсан шүү дээ. Тэртэй тэргүй би чимээгүйхэн унтаад өгнө.

 -Алив л дээ, таныг заримдаа гайхах юм. Өнөөдөр лав зугтахгүй шүү. Дэлгүүр явчихаад ир.

  Лисагийн албан шаардлагаар дэлгүүр орчихоод буцаад явж байна. Хүйтэн салхи биеийг минь жиндүүлэх нь зуны дунд сар гэхэд эргэлзээ төрүүлнэ.Ийн явах замдаа яг урд минь алхах тас хар хувцастай нэгнийг анзаарлаа. Саравчтай малгай, масктай үл таних залуу. Тэр Лисагийн гэр байрлах орон сууцны гадаах саравчинд суугаад тамхи татаж эхэллээ. Сэжигтэй санагдсан ч, анзаараагүй дүр эсгэв.

 Жэнни ирчихсэн байх агаад, гал тогоонд ямар нэг зүйл хийн түчигнүүлнэ. Би шуудхан буйдан дээр хэвтээд өглөө. Шарсан тахиа үнэртэж, оройн хоол бэлэн болжээ. 

  Жэнни орж ирсэн цагаасаа эхлэн нэг л чимээгүй, дүнсгэр. Энэ гэрт арай хөгжилтэй хүн нь Лиса л байх шив. Гэхдээ тэр удалгүй унтчихлаа.

  Ганцаараа үлдсэн гэж бодон "Эфир дууссан" гэх бичигтэй зурагтын хоосон дэлгэц рүү ширтэн хэсэг суусны эцэст, гэрэл унтраахаар буйдан дээрээс өндийлөө. Тагтан дээр гаран тамхи асаав. Гадаа борооны хар үүл хуралдаж, сар үзэгдэхээ больжээ. Гэсэн хэдий ч гудамжны гэрлүүд тодхон гэрэлтэж, орон сууцны эргэн тойрон хангалттай харагдана. 

  Энэ удаа анхаарлыг минь өөр зүйл татах нь тэр. Орой миний харсан хар  хувцастай эр яг өөдөөс минь ширтэнэ. Бороо ганц нэгээр дусалж эхлэхэд, тэр машин зам даган алхаж харагдахаа болилоо. Гэнэтхэн урууландаа ганц ч хүргээгүй тамхийг минь, Жэнни булааж аваад тагтны хашлаганд дарж унтраан:

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now