7. Гэр бүлээр нь ..

416 32 4
                                    

Kim Taehyung p.o.v

  Компаний хувьцаа огцом унаж буй асуудлаас болон хэд хоног тасралтгүй шөнөжин видео тоглоом тоглолоо. Тоглоомын эсрэг дүрийг өрсөлдөгчөө хэмээн төсөөлж, харааж байх зуур өрөөний хаалга хүчтэй нээгдэн галзуу эхнэр минь ороод ирэх нь тэр. 

  Түүнтэй хэрэлдсэний дараа газар шидсэн тоглоомын гарыг авч үзтэл эвдэрчихэж. Тэгвэл, чамаар л тоглох болж дээ Жисүү.

  Байшингаар дүүрэн диско хөгжим хангинуулан, өрөөнийх нь гадаа хүлээн зогсов. Тэр үнэхээр уурласан харагдах бөгөөд, над руу ширтэхэд, өөрийн эрхгүй бууж өгмөөр санагдсан ч хүчлэн байж чихэнд нь зэвүүн үгсийг шивнэлээ. Гэвч, би түүнийг гарыг минь зүсчихнэ гэж бодсонгүй. Өвдөлтөндөө яарвайн байж ядахдаа, Жисүүгийн хэлсэн зүйлийг зөвшөөрчихсөн.

  Ким Жисүү чи хэзээдээ ингэтлээ өөрчлөгдчихсөн юм бэ ?

---

 - Хэн бэ ?

 - Би байна, Сокжин ахаа 

 - Тэхён.

 Ах ийн хэлчихээд хаалгаа нээлээ. Би гартаа байх тортой зүйлсээ өргөж харуулахад, ахын царайнд дэггүй инээмсэглэл тодрон намайг дуртай нь аргагүй дотогш оруулав.

 Би тэр даруй зочны өрөөний ширээг чөлөөлөн, лаазтай ундаануудыг чипсний хамтаар өрөн, голд нь хөзөр тавилаа. Сокжин ах нөгөө өрөөнөөс ирэн:

 - Бооцоотой юу ?

 - Мэдээж тийм.

 Сокжин ах бид хоёр нилээдгүй олон удаа тоглож, эцэстээ 10:9-ийн харьцаатай миний ялалтаар өндөрлөв. Буйданг налан хэвтээд, сүүлийн лаазтай ундааг ууж эхэллээ. Ах намайг ширтэн хэсэг суув. Түрүүний хөгжилтэй уур амьсгал хормын дотор өөрчлөгдчихлөө. 

  Хэн нь ч түрүүлж ам нээхгүй суусаар л байхуйд утсанд минь дуут шуудан ирэв. Гараа залхуутайяа явуулж, утсаа нээн харсан даруйд нүд минь байдгаараа томрон, сүүлийн балга ундаандаа хахчихсангүй.

 Гэнэтийн хувирлыг минь ажигласан Сокжин ах сонирхсон нүдээр над руу харлаа. Би хоосон лаазаа арагш шидээд, дуут шуудантай хамт ирсэн зургийг томруулан харав. Дараа нь уураа тэвчин байж, утасныхаа дууг эцэст нь тултал чангалаад, шууданг Сокжин ахын хамт сонслоо.

  " ... Оройг сайхан өнгөрүүлж байна уу ? Тэхён. Олон зүйл яриад яахав. Уг нь тоглохгүй байя гэсэн ч чи гэртээ ирэхгүй хоёр долоо хоног боллоо. Намайг хангалттай доромжилж байгаа хэрэг биш гэж үү ? За тэгээд, маргааш маш амттай мэдээ Солонгос даяар цацагдах байх. Сайхан амраарай. "

  Цээжинд багтаж ядан оволзох уур бухимдлаа дарахыг хичээн гүнзгий амьсгалаад Сокжин ах руу харж:

 - Ахаа, надад нэг туслаач.

 - Тэгье ээ, тэгье. Харин юу болоод ... би буруу сонсоогүй бол сая Жисүү ?

 - Зөв сонссон. Энэ галзуу эмэгтэй гэрлэхдээ хийсэн гэрээгээ хувьлаад Солонгосын хамгийн том басхүү аюултай папараццийн хаалган дээр наачихаж.

- Хөөх

  Ах ингэж хэлээд хошин зангаараа гараа хоёр талдаа аван гайхаж буй дүр үзүүллээ. Би түүнийг болиулаад машины түлхүүрээ шүүрэн гарах гэтэл:

- Хөөе, хүлээж бай л даа гэх ахын дуу хадав. Удалгүй араас гарч ирэн миний машинд суухад би бушуухан өнөөх газар луу хөдөллөө.

-Тэхён, Жисүү яахлаараа тийм зүйл хийдэг байна аа ?

-Таниас болж байгаа юм.

-Юу, би яасан гэж

-Та надад өгсөн зөвлөгөөгөө санаж байна уу? Таны үгийг дагаад Жисүүгийн хажууд жүжиглэсээр байтал эцэстээ ийм болчихлоо.

-Би ч үнэхээр янзтай нэгэн юм даа.

 Сокжин ахын өөрөөрөө бахархан, магтах зуур бид хэдийн гадаа нь ирлээ. Би ахыг буулгаад:

-Та харуулд нь мөнгө өгөөд ч болтугай тэр хөгийн цаасыг ав. Тэгээд шууд шатаагаарай. 

 Би цааш галзуу мэт хурдалсаар гэрийнхээ гадаа ирлээ. Түлхүүрээрээ онгойлгох гэж хичнээн оролдсон ч болсонгүй. Жисүү хаалганы цоож сольчихож. Чөтгөр аваг. 

 Бүх цонхнууд хаалттай байгаад зогсохгүй, хаалгаа хичнээн нүдээд онгойхгүй байсанд багтарах дөхөж хий дэмий байшингаа хэд тойрлоо. Ингэж явахдаа нэг санаа олж, машиныхаа тээшний хэсгээс ууттай теннисний бөмбөгүүд авчран Жисүүгийн өрөөний цонх руу зүглүүлэн шидэж эхлэв. 

 Удалгүй хөшиг нээгдсэн ч тэр өөрөө харагдсангүй. Харин нэг түлхүүр, бичигний хамт унаж ирлээ.

 Түлхүүр нь ойлгомжтой. Цаасыг дэлгэн харвал " .. Надад битгий саад бол .. "

 Амандаа хараал урсгасаар үлдсэн бүх бөмбөгөө газраар нэг тараан шидлээ. Яг одоо Жисүүгийн царайг харах юм бол багалзуурдаж мэдэхээр байсан тул гэртээ орохгүй байхаар шийдэн буудал руу явав.

  Шөнө дунд болж байхад сул өрөө байхгүй гэсэн ч ресепшинд мөнгө атгуулан нэг үйлчлүүлэгчийг хөөж гаргаад өөрөө тэр өрөөнд оров. Унтахаар хэвтсэн ч нойр хүрсэнгүй. Хэн л ер нь ийм нөхцөлд амар тайван нойрсоно гэж. Хэрвээ мэдээгүй өнгөрсөн бол маргааш өглөө угаас асуудалтай байгаа компаний хувьцаа улам унаж, дампуурлын ирмэг дээр очих байлаа.

  Би Ким Жисүүгийн гэр бүлээр нь тоглоно.



DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now