17. Сайн хүн

295 30 3
                                    

 Kim Taehyung --------

  Хэсэгхэн зуур зүүрмэглэсэнээ мэдэв. Жисүүгийн гайхсан эсвэл үл тоомсорлосон царайг хараад түүнтэй адил нүүрний хувирал гаргачихлаа.

 Сувилагч эмэгтэй хайрцагтай зүйл оруулж ирэхэд нь би ирсэн гол зорилгоо биелүүлэн, түүнийг зүгээр гэдгийг мэдсэн тул хурдхан л гарахыг хүснэ. Хэдий түүний хажууд суугаад гараас нь атгахыг хүсэвч Жисүү намайг гаж донтон бүр арчаагүй, туйлбаргүй нэгэн хэмээх ойлголттой үлдээсэй гэж бодохгүй байна.

  Өрөөний хаалгыг нь хаагаад, дэргэд нь байрлах сандал дээр суулаа. Хэн нэгэн биднээр оролдоод буйг мэднэ. 

  Яг одоо Намин модель миний гар утас руу тасралтгүй залгаж, Жимин толгойтой үсээ зулгааж байгаа. Хачирхалтай нь надад огтхон ч хамаатай санагдахгүй байна.

  Туслах минь коридороор гүйх, алхах хоёрын завсраар тун чиг яаруу явсаар сандрангуй дэргэд минь ирлээ. Надад хар дугтуй атгуулаад ямар нэг зүйл хэлэхээр хичээх аж. Би хөмсөг зангидан, зогсоолд байрлах машин луугаа алхлаа.

  Арын суудалд суугаад юун түрүүнд захидлыг задлав. 

  " ... Ким Тэхён. Компани чинь таагүй байгаа дуулдсан. Өө нээрээ, тохиролцооны бардам эхнэр чинь эмнэлэгт хүргэгдсэн гэх таагүй мэдээ ч бас чихийг минь мялаагаад амжсан шүү.

  Тэгэхээр чи санахгүй байж мэдэх ч надад чамаас авах зүйл бий гэдгийг сануулъя. Тун удахгүй бид нэгнийгээ бодитоор харах болно.

  Намайг хайх хэрэггүй. Угаас чи олж чадахгүй, Ким Тэхён.

  Хамгаас илүү итгэсэн хэн нэгэн чинь чиний итгэл найдварыг хүлээх эрхгүй нэгэн гэдгийг мэдрэх мэдрэмж ... "

 Уг захианд буцаах хаяг байсангүй. Туслах руугаа харвал тэр газар ширтэн:

 - Өглөө гаражнаас машинаа авахаар очиход жолоочийн дэргэдэх суудал дээр байсан юм.

 - Чадлаараа хичээ. Заавал ямар нэг сэжүүр ол.

 Би гэртээ харьж болохгүйгээ мэдэж байлаа. Тиймээс оронд нь зүгээр л буудал руу явахаар шийдэв. Би зүгээр л зугтахыг хүсэж байна.
Толгой өвтгөм олон асуудлыг мартаад. Гэхдээ мартаж болохгүй ганцхан л хүн бий. Ким Жисүү.

---

  Урдаа байх лаазтай шар айраг руу ширтсээр сууна. Жаахан уувал сэтгэл санаа дээрдэнэ гэх түүний бодол буруу байсан гэдгийг буйдангийн ард овоорох хоосон лаазнууд илтгэх аж.  

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Dove le storie prendono vita. Scoprilo ora