16. Эмнэлэгт

281 28 0
                                    

Kim Jisoo --------

- Үнэхээр гайхалтай юм, эгчээ.

- Тийм ээ 

- Гэхдээ та болгоомжтой байх хэрэгтэй.

  Саяхан л киноны талаар ярин хөгжилтэй гэгч нь инээж байсан Лиса гэнэтхэн ийн хэлэв. Би ханан дах цаг руу нэг хараад, харцаа буцаан Лисад:

- Чиний эмчилгээний цаг болчихож. Би өрөө лүүгээ явлаа. Маргааш ирье.

Би түүнийг хацрийг чимхээд өрөөнөөс нь гарав. Өвчтөнүүдэд зориулсан шатаар 4 давхар луу өгсөх үедээ хэзээ энэ эмнэлгээс гарах тухай л бодно.

Олон жил идэвхгүй байсан тул миний харшил маш хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн. Хоёр хоног ухаангүй байсны эцэст сэргэсэн ч нэг сар эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон юм. Дөнгөж тав хоноход л хэдийн уйдаад эхэлчихлээ.

Харваас дээд зэрэглэлийнх нь илт нэг хүний өрөөндөө орж ирсэн даруй хамгийн түрүүнд цонхны дэргэд цэцэг услах ээжийгээ харав. Тэр хоёр өдөрт нэг удаа ирж байгаа билээ. Ар нуруунаас нь тэврээд:

- Ээжээ

- Охин минь

- Та хэзээ ирсэн юм бэ ?

- Хагас цагийн өмнө.

Тэр эргэж харан үсийг минь зөөлөн илбэхэд, би орон дээрээ очин суугаад аягатай ус авч уулаа.

- Би Лисатай уулзаад ирлээ. Та удаан хүлээсэн үү ?

- Ммм, зүгээр дээ.

Бид цаг гаруй хугацаанд ярилцав. Ээжийнхээ авчирсан зүйлсээс идэн, зургийн цомгоо үзлээ. Гадаа нар жаргаж эхлэхэд тэр намайг нэг удаа чанга тэврээд гэртээ харихаар явав.

  Түүнтэй зөрөн сувилагч орж ирэн надад дусал залгаад буцан гарав. Би бүрэнхий тэнгэрийг ажиглах зуураа зүүн гартаа гар утсаа атгаад цонхны онгорхой хэсгийг тааруулан хавирган сарны зургийг хэдэн зуун удаа ахин дахин дарж, түүнийгээ устгаж байлаа.

  Сүүлдээ залхан, утсаа буйдан руу шидчихээд сувилагчийг дуудах товчийг дарж, дуслаа салгуулахыг хүлээсэн боловч нойрондоо дийлдсэн байх нь тэр.

  Нөмөрч буй хөнжил минь яагаад ч юм бусад өдрүүдийнхээс илүү хүнд байх шиг санагдана. Шөнийн цагаар хийлгэх эмчилгээ байдаггүй тул тухтай унтаж чаддаг билээ. Хамгийн эхэнд зүүн талд байрлах цэлгэр том цонхоор, нимгэн хөшигний цаанаас гэрэлтэх нарыг харав. Сувилагч хөшиг татсан бололтой.

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now