14. Мин Юнги

319 29 1
                                    

 Япон, Токио

 Цөөн хэдхэн гэрэл нь уг харанхуй өрөөг чадан ядан гэрэлтүүлэх ажээ. Өрөөний нэг ханыг олон дэлгэцээр дүүргэсэн байх агаад тухлаг зөөлөн буйдан дээр тас хар үсээ хамаа намаагүй болгон, виски уух залуу сууна. Түүний ард арав гаруй хамгаалагч байх нь хэчнээн нэр хүндтэй басхүү хөрөнгөлөг нэгэн гэдгийг илтгэх шиг.

 Дэлгэцээр нэгэн бүсгүйн бичлэг явах агаад эмэгтэй энгийн нэгэн оройг өнгөрүүлж байгаа бололтой. Хэвийнээс хэвийн түүний царайг ажиглах залуу хундагатай вискигээ дэлгэц рүү хүчтэйхэн шидлээ. 15000 долларын үнэтэй спиртийн хольц бүхий гашуун ундаа урсч, зүг бүр тийш хагархай шилний хэлтэрхий үсрэнэ. Залуу гарынхаа үеийг дуугарган амандаа юуг ч юм бувтнах аж.

---

Kim Jisoo -------

 Юу гээч нь вэ ?

  Хар дугтуйнд байх хэдхэн өгүүлбэрийг уншаад толгой дотор минь хэдэн мянган тэсрэх бөмбөг зэрэг дэлбэрч, сэтгэл дотор гал авалцах мэт болоод ирэв. Тэрхэн агшинд цаасыг урж шидээд, орондоо шургамаар санагдавч өөрийгөө хүчлэн байж тэр үзлийн захиаг доош тавин, угаалгын өрөөг чиглэлээ. Унтахынхаа өмнө хийдэг зүйлсээ бүгдийг нь хийв. Хамгийн сүүлд аягатай бүлээн сүү уугаад гэрлээ унтраан орондоо орлоо.

 Харин одоо л бүгдийг тунгаах хэрэгтэй. Хар дугтуйг илгээгч нь хэн ч бай миний үйлдэл бүрийг мэдэж бас ажиглаж байна. Хэрэв бусад бүсгүйчүүд шиг айсан нүдээр орчин тойрноо гүйлгэн харж, дэрээр чихээ таглаад, утасныхаа жагсаалтанд буй бүх хүмүүс рүү ээлжлэн залгасан бол уг этгээд миний тэдгээр үйлдлүүдээр бах таваа хангаж, намайг шоолон инээх нь гарцаагүй.

  Гэвч би хүнд шоолуулж, гоочлуулахыг үнэн зүрхний гүнээс үзэн яддаг.

  Сэтгэлийн гүнд мэдээж айдас нуугдана. Энэ талаар яавч Тэхён мэдэж болохгүй. Миний өрөөнд нууц камер тавьсан байх.

  Дээрээс нь тэдгээр захианууд. Цэнхэр болоод хар дугтуй. Ижилхэн загвар хийц. Чухамдаа нэг хүн илгээсэн бол надаар даажигнахаар шийдсэн бололтой дог.

 Камернуудыг салгуулах хэрэгтэй. 

  Эцэс сүүлд нь ийм нэгэн жижигхэн шийдэлд хүрлээ. 


  Бороо шаагин орох чимээнээр сэрэв. Цонхны цаана хүчтэй бороо асгах бөгөөд тэнгэр бүүдгэр, тун чиг онцгүй байх аж. Ийм үед цаанаасаа л залхуу хүрээд байдаг болохоор хэсэг хэвтээд дээш өндийв. Бороо зогсох шинж үгүй. Энэ хаврын анхны бороо энэ байлаа.

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now