18. Ромьео, Жульетта

273 32 1
                                    

Kim Jisoo --------

- Хурдан эдгээд, эмнэлгээс гараарай эгчээ.

- Уг нь ердөө л харшил төдийхөн юм сан. Энэ эмч нар хэт сүртэй юм аа.

  Намайг нүдээ эргэлдүүлсээр залхсан царайтай ийн хэлбэл Лиса хөнгөхөн инээв. Тэр гар далласаар хүлээлгийн танхимд суух эцэг эхийнхээ зүг явлаа. Жэнни тэднийг машин хүртэл нь хүргэж өгөөд эргэн над дээр ирэв.

  - Тэр үнэхээр зүгээр болов уу ?

  - Тийм гэж хэлэхийг хүсч байгаа ч үгүй байх вий хэмээн айж байна. Лиса гэнэн цагаахан сэтгэлтэй нэгэн.

  - Гэхдээ түүнийг дагаж байсан Мин Юнги амиа хорлочихсон шүү дээ.

  Жэнни ийн хэлэхдээ харц нь шарлагын эмчилгээнд орохоор ээлжээ хүлээн зогсох жирэмсэн бүсгүй дээр тогтох аж. Би түүнд захианууд хийгээд тагнуулын төв байранд болсон ярианы тухай хэлэх үгүйдээ эргэлзэв. Эцэст нь зүгээр л гүнзгий санаа алдалтийн хамтаар:

 - Би итгэлгүй байна. Мин Юнги хэрэв ердөө өнгөлөн далдалалт байсан бол ?

 - Тэгвэл юу гэж ?

  Тэр над руу нухацтай харан ийн хэлэхэд би тун болохгүй зүйл яричихсанаа ойлгов. Даруй босч зогсоод Жэнни рүү инээмсэглэн:

  - Чи одоо гэр лүүгээ харь даа. Найз залуу чинь хүлээж байгаа байх.

  Хариу хүлээлгүй гүйх шахам явсаар өрөөндөө орж ирлээ. Жижигхэн бор ширээнд дөхөн очивол миний хүлээж байсан тэр зүйл угтлаа. Захиа.

  Цайвар шаргал дугтуй болоод цаасаар хайчилж урласан хонх.

  Хэн надад цаг хугацаагаа зориулж ийм зүйл илгээдэгийг мэдэхгүй ч өдөр болгон ирэх нандин бэлгийг хүлээдэг болсон билээ.

  Догдлон байж уншчихаад, өнөөх л хайрцагтаа нуув. Жижигхэн түгжээтэй хар хайрцаг бараг дүүрэх гэж байх ба төрөл бүрийна өнгөтэй дугтуйнууд нямбай гэгч нь байрлана. Гэхдээ энэ дунд цагаан, хар гэсэн хоёр өнгө л байдаггүй юм.

  Ромьёо & Жульетта. Номын гарчгийг өөртөө шивнэх төдий уншчихаад, хавтсыг нь зөөлөн илбэв. Шүүгээ рүүгээ хийн дараагийн унших номоороо " Малала охин " хэмээх дундаж зуузаантай номыг сонголоо.

  Эмнэлэгт хэвтэх болсоноос эхлэн би өөрийн хоббигоо биелүүлэн ном уншиж эхлэсэн. Энэ өрөөнд хэн нэгэний шарыг малтах үгийг хэлж, чамин хувцас өмсөөд бусдын атаархсан харцаар өөрийгөө хүрээлүүлж явдаг Жисүү бус энгийн л нэгэн даруухан бүсгүй болно.

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now