11. Жон Жонгүүг

360 35 4
                                    

Kim Jisoo -------

 Лондон хотын шөнийн клубыг сонирхохоор хар даашинз, өндөр өсгийтийн хамтаар өмсөөд нүдний шил зүүн зочид буудлаасаа гарлаа.

 Таксины жолооч эрхэм:

 - Бүсгүй хаашаа явах вэ ?

 - Хамгийн шилдэг шөнийн клуб руу

 Би дур муутайхан ийн хэлчихээд, цахим сүлжээгээр Намжүүн рүү зурвас бичлээ. Өөрийгөө хангалттай зүгээр байгаа гэдгийг хэлчихээд, утсаа халааслаад машины суудлийг хойш налав. Жолоочийн харц над дээр үе үехэн сонжих мэт тусахыг мэдэрч байлаа. 

 Хагас цаг хэртэй явсаар, гаднаас нь харахад нилээдгүй хэдэн давхар, өнгө өнгийн олон гэрэл нь нүд эрээлжлэм газар ирэв. Лед гэрэлтэй хаяг дээр нь "Queen Ball" хэмээн бичсэн байх бөгөөд үүдний хамгаалагчидтай жаахан тоглосоор дотогш орлоо.

 Үүднээсээ эхлээд л дээд зэрэглэлийн газар гэдэг илт байх бөгөөд диско хөгжим чангаар дуугарна. Бүжгийн талбайд олон хүн байхын зэрэгцээ өндөрөөс тэднийг ажиглан зогсох харваас л мөнгөнд умбасан эрхийн тэнэг жаалууд ч байх аж. Тэдний нэг нь надтай харц тулгарснаа, нүдээ ирмэв. Би тоолгүй текен дээр очиж коктейл захиаллаа. Өлөн цөөврөөр дүүрсэн ийм газар ухаанаа гээж болохгүйгээ мэднэ.

  Яагаад ч юм бүжиглэх хүсэл төрөхгүй басхүү маргааш Англи дахь загварын шоу болох тул цаг гаруй хугацааны дараа тэндээс гарав. Хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар салхи сөрөн алхсаар зочид буудалдаа ирлээ. 

  Өрөөгөө эрэн бэдчисээр, түлхүүрдэн орвол салхи үлээх нь мэдэгдэнэ. Би цонхоо хаалттай үлдээснээ сайтар санах тул үргэлж бэлэн авч явдаг цаасных боловч ир сайтай хутгыг ардаа нуугаад цаашлав.

  Буйдан дээр нүүрээ хар даавуугаар халхалсан, биеийн хөгжил сайтай залуу сууж байх нь тэр. Гар цүнхээ тавиур дээр тавин, өөдөөс нь харан суулаа. Над руу ширтэх нүд нь сүрдмээр хэдий ч би царайны хувирал үзүүлсэнгүй. Залуу:

 - Ким Жисүү, оройн мэнд.

 Түүнийг солонгос гэдгийг мэдээд би төрөлх хэлээрээ ярив.

 - Оройн мэнд.

 - Намайг хэн гэдгийг асуухгүй юм уу ?

 - Зорьж ирсэн юм чинь угаас өөрийгөө танилцуулах байлгүй.

 - Аргагүй л төмөр хадагтай, хатан зөгий. Би бол Жон Жонгүүг. Намин моделийн төрсөн хүү.

- Ммм, тэгээд.

- Таныг Тэхёнтой хүчээр гэрлэснийг мэднэ. Бас болоогүй тоглоом тоглосон гээ биз дээ.

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now