13. Зурвасууд

342 32 5
                                    

 Kim Jisoo -------

  Нэг удаа бүдэрлээ гээд бүрмөсөн унаж итгэл найдвараа алддаг хүн би биш. Нэг удаа шархаллаа гээд сэтгэлдээ томоос том харанхуй нүхтэй үлддэг нэгэн би биш.


  Цонхны минь харалдаа тэр бүр үзэгддэггүй бор бялзуухайнууд нисэлдэн ирлээ. Тэдний хавар ирсэнийг зарлах мэт жиргээнийг сонссоор орноосоо өндийх агшинд хаалган доогуур шургуулсан цэнхэр өнгийн дугтуйтай зүйлийг харав. Түүнийг авчихаад задалж үзсэнгүй тавиур дээр тавин, ууттай шар будааг аван тагтан дээрээ гарлаа. Надаас үргэсэн шувууд үргэн нисэхэд, би аль болох зөөлнөөр будаанаас жаахныг тагтны хашлаган дээр асгаад буцан оров.

 Хөнжил дээрээ завилж суугаад тэднийг хэрхэн хооллохыг ажиглана.  Жижигхэн хошуугаараа будааг тоншин, жиргэлдэнэ. Тийм гэхийн аргагүй үзэсгэлэнтэй харагдах аж.

 Төд удалгүй шувууд цааш нисэлдлээ. Утсанд зурвас ирэв. 

 " Таны дансанд 5.000.000 воны орлого хийгдлээ. "

 " Миний зүгээс танд өгч буй өчүүхэн бэлэг. Ким хадагтай, Жон Жонгүүгээс "

  Би нэг их анхаарсангүй. Өнөөдөр бүхэлдээ миний амралтын өдөр байх ёстой тул намуухан аялгуугаар өрөөгөө дүүргээд, өөрөө урласан энгийн нимгэн даашинз өмсөн хөнгөхөн цэвэрлэгээ хийж эхлэв. Нүүрээ будаагүй, мөн үсээ ч элдэв янз болгоогүй. Тэхёнд анхаарах хүсэл ч алга.

 Тэр нэгэн түгшүүрт мэдээг сонсох хүртэл ...

- Байна уу ? Эгчээ

 Жэннигийн хэт сул хоолойгоор хэлсэн эл хоёр үг түгшүүр төрүүлэв.

- Яасан ?

- Лиса ... Лиса хулгайлагдчихлаа.

- Яаж ? Тийм байх боломжгүй.

- Та хурдхан гэрт нь ирэх хэрэгтэй байна. Түүнийг авч явсан этгээд энд нэг зурвас үлдээсэн. Та унших хэрэгтэй.

  Яарч сандчин хагас дутуу хувцаслаад зам даган гүйв. Зөрж өнгөрсөн хүмүүс шивнэлдээд байлаа. Чөтгөр аваг, би чинь олны танил болж байгаа нэгэн.

 Ийн бодсон даруй такси хөлслөн, 30000 вон шидчихээд хариулт авсангүй үсрэн бууж Лисагын гэр лүү харайлгав. Хаалгаар орсон даруй хамгийн түрүүнд цагдаагийн ажилтнууд энэ тэрүүгээр явах бөгөөд хадагтай Манобан уйлж, нөхөр нь аргадаж буй харагдана. Олон хүмүүсийн дундуур зөрсөөр цаад өрөөнд зогсох Жэнни дээр очилоо. Тэр нааш эргэн харж, цаасны тасархай дээр бичсэн зүйлийг надад өгөв.

DEAl [Kim Taehyung & Kim Jisoo]Where stories live. Discover now