Epilogue

1.6K 130 13
                                    

8 жилийн дараа

Elyxion зочид буудлын том танхимд хоёр группын хамтарсан төслийн үдэшлэг болж байна.

Урт хар даашинз өмссөн эмэгтэй нөхөртөө "Жунинаа Ёнмиг аваад үдэшлэг рүү явж бай. Би эмээ уучихаад очно оо"
"Яаралгүй тайван хүрээд ирээрэй"
Жунин бяцхан охиныхоо гараас хөтлөн үдэшлэгийн заал руу оров.
Солонгосын хамгийн нөлөө бүхий хүмүүс үдэшлэгт уригдан ирсэн байх ба ихэнх нь VIP-н төгсөгчид.
Хүүхдэд зориулсан төслийн уулзалт тул согтууруулах ундаагүй үдэшлэг зохиожээ. Ёнмигийн нүд сэргэн аавынхаа гарыг тавиад
"Сэүн ахаа" Гэсээр гүйтэл Сэүн инээмсэглэн охиныг өндөр өргөөд
"Манай Ёнми ямар өндөр болчихов оо? Ахаасаа өндөр болох нь ээ"
"Манай Сэүн ах ямар царайлаг болчихов оо. Манай ааваас царайлаг болох нь ээ"
"Ёнми аав нь хардаж байна шүү"
Сэүн охиныг буулгаад "Өрсөлдөгч нь би юм чинь аавд нь боломж бага. Тийм ээ Ёнми? "
Ёнми аавруугаа гүйж очиж тэврээд "Үгүй ээ. Би аавдаа хамгийн хайртай "
"Аргагүй миний охин шүү. Нээрээ Сэүн би Пак захиралтай уулзчихаад ирье чи Ёнмиг түр харж байгаарай"
"Би Сэүн ахтай байж байя"

Жуниныг явсны дараа Сэүн Ёнмиг дагуулан хоолны хэсэгт очин
"Ёнми бялуу идэх үү? Ах нь дээрээс аваад өгье"
"Би макаронд илүү дуртай"
"Би ч гэсэн макаронд хамгийн дуртай" тэд гараа цохилцож байтал дунд эргэм насны хөгшин эмэгтэй ирээд
"Хүүе Сэүн уулзаагүй ямар удаа вэ?"
Сэүн бөхийн мэндлээд "Сайн байна уу? Ёо хатагтай. Уулзаагүй 10 жил өнгөрчихөж. Та улам үзэсгэлэнтэй болжээ"
"Хөгшин эмэгтэйг хөөргөөд ёстой нэг. Би Жүхён та хоёрыг ийм том охинтой гэж мэдсэнгүй. Нүднээс бусад нь яг чи байна шүү. Аавынхаа бүх сайхан зүйлийг өвлөжээ"
Сэүн инээгээд "Тийм би-"
Тэдний яриаг таслан "Жунин бид хоёрын охин байгаа юм"
Кларагийн дуугаар бүгд түүн рүү харж Ёнми ч ээж рүүгээ гүйн очив.
"Өө би андуурчихаж. Энэ хөгшин эгч ч болохоо байж дээ. Уучлаарай Клара"
"Зүгээр дээ Ёо хатагтай. Миний охин энэ эгчтэйгээ мэндлээрэй "
"Ким Ёнми гэдэг"
"Хөөрхөн охин байна. За Сэүн дараа тухтай манайд нэг ирээрэй" гээд тэндээс холдонгоо
"Яг л Сэүн байна шүү. Сонин юм"

Ёнми хүүхдүүдтэй тоглохоор явж Клара Сэүн хоёр ойролцоох ширээнд суугаад
"Жүхёнд сайн хандаж бай Сэүнаа"
"Бид хоёр сайн байгаа"
Клара санаа алдаад "Ёнми танайд очоод ирэхдээ та хоёрыг яагаад тусдаа унтаж байгаа юм гэсэн. Гэрлээд 8 жил боллоо VIP д ч цуг сурсан. Жүхён ч гэсэн эмэгтэй хүн "

"Би нэг эмэгтэйд хайртай. Тэр нь Жүхён биш. Бас чи бусдад санаа зовохоосоо өмнө биеэ бод өвчин чинь сэдрээд байгаа биздээ"

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now