16. Анхнаасаа чи байх хэрэгтэй байсан

1.5K 119 4
                                    

Инми цааш харан хормогчоо зүүгээд "Чи надад ч гэсэн дассан байх"
Би бууж өгөхийг хүсэхгүй байна. Ахиад алдаж чадахгүй "Үгүй ээ би сайн мэднэ. Би чамд хайртай"
Инми гэнэт над руу дөхөөд цамцнаас зууран
"Үзэн яддаг дургүй хүрдэг ... " хэсэг хугацаанд чимээгүй болсны дараа тэр гараа суллаад "Гэхдээ ... Гэхдээ хайртай"
Хоромхон зуур түүний зөөлөн уруул минийх дээр буув. Хайртай энэ үг ийм жаргалтай болгодог байх нь , энэ хүн л ийм жаргалтай болгож , энэ цаг хугацааг үүрд үргэлжлээсэй гэж хүсч байна.

#

Чанёол Инби хоёр гудамжаар хөтлөлцөн алхах ба юунд ч санаа зоволгүй алхах түүний өмнө буруутай санагдаж байв. Аав нь мэдчихвэл ямар их түүнийг зовоохоо мэдэж байв. Ахиж ингэж тайван алхаж чадах эсэхээ ч мэдэхгүй байв.
"Яасан бэ? Ахаа саянаас хойш юу ч ярьсангүй. Надад уурлачихсан юм уу? Мм?
"Үгүй ээ. Ирээдүйн талаар бодох юм их байна. Удахгүй төгслөө юугаар сурах яаж амьдрах ёстойгоо ч мэдэхгүй" худлаа ярьчихлаа ахиад л
"Зүгээр л ирээдүйд мөнгө хангалттай олоход болно өөр юу хэрэгтэй гэж"
"Хөөх чиний ирээдүйн талаар бодол өөр юм. Хийхийг хүссэн зүйл гэх мэт юм байхгүй юу?"
"Хийхийг хүссэнээ хийгээд ээж шиг ядуу амьдармааргүй. Надад энийг аваад өг та мөнгөтэй биздээ. Энийг л авмаар байна"
Бренд хувцасны дэлгүүрт орж ирснээсээ хойш Инби энэ үгийг арваас олон удаа хэлж байгаа бөгөөд хоёр гар нь дүүрсэн байв.
Хамтдаа кафед суунгаа "Одоо хангалттай шдээ. Маргааш авахуулж болно. Миний мөнгө зугтчихгүй болохоор "
Инби яриаг нь үл тоон инстаграмдаа зураг оруулж байв.
"Хөөе дунд сургуулийн сурагчаа"
Инби утсаа тавин кофеноосоо балгачихаад "Би ямар барилга авч өг гэсэн юм уу? Ядаргаатай байвал барилга аваад өгчих тэр байтугай мөнгөтэй биздээ"
Ойрд байнга мөнгө ярьж байгаа нь Чанёолд тийм ч их таалагдахгүй байлаа.
"Гу Инби цаашид ч ингэсээр байх уу? Яагаад өмнөх шигээ байхгүй байгаа юм"
Инби суудлаасаа босон "Тэгвэл манай эгч шиг эдийн шуналгүй хүнтэй үерхэхгүй яагаад надтай үерхсэн юм. Тийм ээ би шуналтай , ядуугаа мэдэхгүй ийм байгаад уучлаарай. Би явлаа " гэчихээд тортой бүх зүйлээ хаяад кафенаас гарав. Чанёол шууд араас нь гарч түүнийг зогсоогоод
"Гу Инби намайг чамд ямар их сайныг мэдсээр байж зүгээр л мөнгө миний хувьд тийм чухал зүйл хэзээ ч байгаагүй болохоор уучлаарай..."
Инби гараа хүчтэй татаж аваад хажуугийн барилга руу заан "Энэ барилгыг аваад өг тэгвэл уучлая"
"Чи яагаад -" Чанёол үнэхээр цухалдаж байв.
"Аваад өгч чадахгүй байх нь ээ тэгвэл салцгаая. Би энэ барилгаас хямдхан юм байна"
Энэ удаа Чанёол түүний араас явсангүй. Цаашид иймэрхүү байдалтай түүнтэй харилцаагаа үргэлжлүүлэх итгэл байсангүй.

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now