9. Клара Ан

1.7K 127 10
                                    

Clara's POV

Сүй тавьхаас 10 өдрийн өмнө

"Клара аав нь гуйж байна. Чи л аавдаа туслахгүй бол аавд нь хэн туслах юм бэ? "

Үнэтэй бор шаргал тавилга бүр дээр улаан хуудас наажээ. Зээлээ төлж чадахгүй ашиггүй том компанийн сүүлийн найдвар нь би гэдгээ мэдэж байна.

"Ааваа та намайг тэр хүмүүст зарж байгаа юм уу? Би Кайд хайртай тэрнээс салж чадахгүй. Канад явмааргүй байна тэрнээс холдмооргүй байна. Та ээжтэй мөнгөний төлөө л гэрлэсэн шигээ..."

Яриагаа дуусгаагүй байхад халуун том гар хацарт минь буув.
"Хайр аа? Чиний эхтэй би мөнгөний төлөө гэрлэсэн. Энэ компанийг авах гэж би хайртай эмэгтэйгээ орхиж өмнө нь ганц ч хараагүй сэтгэцийн өвчтэй эмэгтэйтэй суусан. Тэр нь танай ээж. Хадам аав, нагац ахыг чинь ч замаасаа зайлуулсан. Одоо бууж өгч чадахгүй. Хүчээр ч хамаагүй хурмийн ордон руу чамайг чирч оруулна" гээд ширээн дээр виски хундагласан шилэн хундагыг хаалга руу савтал хэдэн мянган хэсэг болон бутрав.

Аав намайг ухаан орохоос л ажлаас өөрийг мэддэггүй хүн байсан. Ээж рүү эгцэлж ч хардаггүй байсан. Тийм амьдралд өссөн болохоор би заавал хайртай хүнтэйгээ л гэрлэхийг хүсч байна. Компани тогтвортой үйл ажиллагаатай байсан ч шинэ эм гаргах төсөл нь бүтэлгүйтэж асар их хохирол амссан. Ким захирлын гэр бүлтэй ураг барилдаж дэмжлэг авахаас өөр арга үлдээгүй юм.

"Клара аав нь сөгдөөд гуйя. Компани хөл дээрээ босчихвол чамайг шууд салгана"
Анх удаа ийм байдалтай байгаа аавыгаа хараад татгалзаж чадсангүй. Ердөө 2-3н жил л болно. Ирээд Кайд үнэнээ хэлэхэд л болно. Тэрний сэтгэл ч миний сэтгэл ч хувирахгүй гэж итгээд аавд зөвшөөрсөн юм. Би аавыгаа хаячихвал аавд үнэхээр хэн ч үлдэхгүй шүү дээ.

To: Kai♥
Хоёулаа уулзая ярих юм байна. Чи хаана байгаа юм
From: Kai
Би танайд очьё хүлээж байгаарай хайраа

Тийм ээ Кай'н сэтгэл хувирахгүй. Би ирээд үнэнээ хэлэхэд л хангалттай

Цэцэгийн мандалын хажууд байх савлуурт суун тэрнийг хүлээв. Ээжтэй энд суудаг байснаа санаж байна.
Гэнэт нүд харанхуйлж дулаахан гар мэдрэгдэв.
"Би хэн бэ?" Тэрний бага зэрэг сөөсөн хоолой, хөлстэй холилдон үнэртэх шампунь хамгийн дотно үнэр.
Би чамаас холдож чадах болов уу?
"Кай би чамайг мэдэхгүй байна гэж үү?"
Тэр миний хажууд суугаад мөрөөр гараа оруулан өөр лүүгээ татаад "Миний охин намайг санаа юу? Би ч бас чамайгаа санаад Хамгийн хурднаараа л ирлээ"

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now