1. Бидний нууц

3.6K 198 8
                                    

"Удахгүй болох ElyXion group-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ий Жонсу өнөөдөр өнчин хүүхдийн асрамжын газарт зочилж хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрүүлсэн байна. Уг грүүпийн ерөнхийлөгчийн сонгууль нь дэлхийн хэмжээнд анхаарал хандуулдаг чухал үйл явдал юм.
Өнөөдөр болсон онцлох үйл явдал бол Ий гишүүн өөрийн хүү
Ий Тэминтэй нас чацуу Ким Жунин гэх хүүг өргөж авахаар болсон байна. Сонгуулийн шоу гэж үзэх хэсэг байгаа ч хүүхдэд ээлтэй сайн хүн гэж дийлэнх хүмүүс үзэж байна. "

"Жунинаа чи одооноос миний хүү. Хэн ч чамайг цаашид дээрэлхэж чадахгүй. Тэминаа Жуниндаа сайн туслаарай " гээд дэрсхэн хоёр хүүгийнхээ толгойг илэв.

Жунин гэр бүлтэй болсондоо маш их баярлаж байлаа. Гэвч тэр яаж өөрийгөө сонгуулийн хэрэгсэл болж байгааг мэдэх билээ.

12 жилийн дараа

"Битгий хэрэг тариад байгаарай. Аавын нэр хүнд л унана гэдгийг санаж яв. Чамаас болж аав ойрд хангалттай асуудалтай байгаа"

Тэмин кофе уунгаа Жунин руу харалгүй хэлэв.
Жунин шатаар буун яриаг нь сонсож хэсэг зогссоноо
"Тэмин чамаас болж миний өглөө тааруухан эхэлчихлээ. Би муу хүү юм чинь хэрэг тарьчих байх"
гээд нүдээ ирмэчихээд гэрээсээ гарав. Тэмин дууссан кофений цаасаа базаж хаячихаад араас нь гаран сургууль руугаа явав.

Eunmi's POV

"Ерөнхийлөгчөө өглөө сургуульд цагдаагийн газраас мэдэгдэл ирсэн. Манай сургуулийн..." цааш нь сонсох ч хэрэг байсангүй ойлгомжтой

"SKY ийн ээлжит хэрэг юу юм?"

Жүхён урд минь мэдэгдэл тавиад "Өчигдөр T.S.T сургуулийнхантай зодоон хийсэн. Хохирогч хүүхдүүдийн биеийн байдал тааруу. Хөл гар нурууны яс хугарч цуурсан тийм болохоор энэ удаа байдал нэлээн хүнд байна. Та яах гэж байна?"

Энэ хөвгүүд ч толгойны өвчин юмдаа. Бага ангид аав ээж дүү бид гурвыг хаяад явснаас хойш би эрчүүдэд дургүй болсон.
Харин баячуудын сургуулийн хүүхдүүдийг дагадаг олон асуудал байдаг. Хар тамхи, мөрийтэй тоглоом, зодоон , хүчин гэх мэт. Хөвгүүд л хэрэг тарьдаг. Бүгд адилхан. Том ар талтай гээд тэд их байдаг ч сурагчдын асуудал бүгд над дээр буудаг.

"Ерөнхийлөгчөө та яах бодолтой байна. T.S.T-ын Акихо зүгээр орхихгүй л байхдаа"

Жүхён үнэхээр санаа зовсон харагдсан болохоор гараас нь атгаад " Жүхён-а би шийдчихнээ санаа зоволтгүй. Акихотой ярьсан өдөр уулзаад бүх юм OK"

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now