3. Тэр бусдаас өөр

2.8K 163 4
                                    

"Гэрт чинь хүргээд өгье чи одоохондоо алхаж ч чадахгүй"

"Чиний тусламж хэрэггүй би өөрөө явчихаж чадна" Кайн гарыг түлхчихээд ширээнээс буутал хөл тэнцвэрээ алдан хүйтэн шалан дээр унав. Ашш энэ миний биеийг яачихав аа

"Зөрүүдлээд хэрэггүй чи өдийд яаж харих юм эсвэл надтай хамт байхыг хүсээд байгаа юмуу"

"ҮГҮЙ ЭЭЭ" энэ яахараа ийм зэвүүн болчихдог байна аа.
Кай өөрийн алдарт инээмсэлэлээрээ инээнгээ намайг өргөж би ч чимээгүйхэн тэврүүлээд сургуулиас гарав. Энэ инээмсэглэлд хэдэн охин хууртсан бол? Шөнө дунд болчихсон гудамж эл хуль ээжийн санаа зовж байгаа байхдаа. Кай машинаа онгойлгон намайг суулгачихаад бүс хийж өгөн

"Анхных дээр л өвддөг юм. Цаашдаа бол байнга хийгээд байвал нээх өвдөхгүй ээ. Удаж байгаад хийхээр л өвддөг юм" гэж хэнэг ч үгүй хэлэв. Би тэгээд бага өвдөхийн тулд энэнтэй байнга ороо нь орсон юм шиг хийх болж байна уу?

"Битгий тэгж хараад бай би яг гаж донтон шиг санагдчихлаа чамайг л бодсондоо хэлсэн юм"

"Намайг бодсоон? Чи юу ? "

Кай машинаа асаагаад
"Хэрвээ би чамайг бодоогүй байсан бол бусад дэвсгэрүүд шиг
тэнд нь хаячихаад гараад ирэх байсан юм"

Яагаад надад ингэж хэлээд байгаа юм бол тэр намайг бодож надад санаа зовоод байгаа юмуу? Эсвэл ээлжит заль нь уу?

Кай цаашаа юу ч ярьсангүй. Хөдөлхөөр л бие өвдөөд байсан болохоор илүү үйлдэл гаргасан ч үгүй бас сүүлд Кай-аас хурдлахыг гуйснаа бодохоор хацар улайж байв.

Гэрийн гадаа хүн харагдсан болохоор гэрээс зайтай машинаас нь буув.

Кай цонхоо буулгаад "Намайг гэртээ урихгүй юмуу?
"Больж үз " Кай араас "Сайхан амраарай ерөнхийлөгчөө" гэсээр үлдэв. Ойрхон зай ч гэсэн арай гэж алхан ирэв.

"Хөөе Гу Инми гуай эрт ирж цайны газарт тусалдаггүй юмаа гэхэд ядаж шөнө дунд ирэхээ боль тэгэх үү? Ээжийн санаа зовчихсон гарна гээд би арай гэж болиуллаа"

"Гу Инби чи эгчтэйгээ ингэж ярьдаг юмуу? Танай сургууль ингэж заагаа юу"

Инби гэнэт чангаар "БИ ТАНЬ ШИГ ТАНСАГ СУРГУУЛЬД ЯВДАГГҮЙ" гэчихээд гэртээ гүйгээд оров.

Үнэндээ Инби л хэлж байгаа болохоос зөв. Ээждээ одоогоор сайн ч тусалж чадахгүй байж шөнө ирж санааг нь зовоогоод. Би ч ачлалгүй охин бололтой. Шүршүүрт орчихоод спортын өдөрлөгийн хувиарийг ахиж шинэчлэв.
Кай аас болж өөртөө хоёр ажил удчихлаа.

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now