18. Бүхнийг орхино гэвэл?

1.3K 118 3
                                    

Бүх зүйл мэдэгдснээс хойш сарын хугацаа өнгөрсөн. Мэдээ цацагдсанаар миний хичээж ирсэн бүхэн хумхын тоос болсон юм. Сургуулиас албадан чөлөөлөх тушаал гарч би тэмцэж ч чадалгүй хөөгдөж Сурагчдын зөвлөлийн ерөнхийлөгч гэх хөөс шиг нэр хүнд ор мөргүй замхарсан.
Сургуулиа төгсөж чадаагүй , бүх зүйл сүйрсэн миний дэргэд Жунин л ганцхан үлдсэн. Хамгийн их итгэж байсан Жүхёноос эхлээд бүгд холбоогоо тасалсан.
"Инми одоо тэр сургуулийн тухай март. Чи хичээгээд Жунинтай цуг хангалттай сайхан амьдарч чадна. Инби бид хоёрт санаа зовох хэрэггүй дээ"
"Уучлаарай ээжээ энэ бүхэн миний л буруу"
Тэр мэдээлэл цацагдсанаас хойш надаас гадна манай гэрт ч асуудал үүссэн. Гоймонгийн газраа хаалгуулж, байшингаасаа хөөгдөж одоо энэ дээврийн өрөөнд хоног төөрүүлж байна. Бороо дусдаг дээвэр, эвдэрхий шалтай ч өмнөх гэр минь дотно санагддаг байсан энд илүү тухтай ч дассан сэтгэл хүчтэй бололтой. Жунин миний төлөө маш ихийг хийсэн. Бардам зандаа хөтлөгдөн татгалзаж байсан ч эцсийн эцэст би өөрөөсөө болж ээж дүүгээ хангалттай зовоож байгаа хүн. Ээж будаа угаангаа над руу хараад
"Жунин өнөөдөр ирнэ гэсэн байх аа амттай хоол хийгээд хүлээж байя"
Энэ хэцүү үед Жунин л бидэнд түшиг тулгуур болж байна. Хэзээ ч эр хүнийг түшнэ гэж бодож байгаагүй би одоо өөр болжээ.
"Өнөөдөр оройтно гэсэн. Ээжээ Жунин байгаагүй бол би тэсэхгүй байсан байх"
"Тийм ээ Жунин их сайн хүү. Бидэнд энэ байрыг олж өгч, зээлийн төлөлт хийж, Инбигийн сургуулийн аялалын мөнгийг ч өгсөн. Гэхдээ тэрнээс илүү бидний дэргэд байна"
Бүх зүйл сүйрсэн мэт санагдаж байсан ч нуух зүйлгүй болохоор сэтгэл тайван болжээ.
Инби өмнөхөөсөө илүү хичээлдээ шамдах болсон. Номын санд орой болтол сууж хичээж байгааг нь харах сайхан байна. Өнөөдөр ч бас оройтож байна.
"Би ирлээ" Жунин хайрцагтай алим барин орж ирэхэд манай гэр тэр чигтээ л гэрэлтэх шиг болов.
"Эрт ирлээ шүү. Хоол болох болоогүй байдаг Жунин Инмитэй цуг гараад хоолны дараа идэх зайрмаг аваад ир. Орой болж байна Инбиг ч гэсэн аваад хүрээд ир"

#

Гадаа гэгээ тасарч номын сангаас хүмүүс ээлж дараалан гарсаар байв. Инби цаг харчихаад номын сангаас гартал энэ сар гарангийн хугацаанд харахыг хүсч байсан хүн нь хүлээж байв. Чанёол түүнд ойртоход хойш алхаад
"Энд яах гэж ирсэн юм?"
Чанёол түүн рүү ширтэхээс өөр зүйл хийлгүйгээр зогссоор байв. "Хэлэх зүйл байхгүй бол би явлаа"
Инби хажуугаар нь зөрөхөд Чанёол гарнаас нь татаж зогсоогоод
"Би өглөө Австрали явах гэж байгаа. Сүүлчийн удаа харахаар ирсэн юм"
Инбигийн нүдэнд нулимс хуран "Сайн яваарай" харанхуй бас цаашаа харсан болохоор Чанёол анзаарсангүй.
"Битгий яв гэж хэлээч" Чанёолын хоолойны өнгө улам гүн гунигтай болсон байв. Инби гараа татаж аван цааш 2 алхаад
"Сайн яваарай ахиж таарахгүй байцгаая"
Чанёол байрандаа зогссон хэвээр "Сүүлийн удаа асууя. Надад чин сэтгэлээсээ хайртай байсан үе байгаа юу?"
"Үгүй ээ хэзээ ч чин сэтгэлээсээ байгаагүй"
Инби шатаар буун түүний араас нь харж зогсох Чанёол  юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэж байв.
Баяртай дунд сургуулийн охион бидний төгсгөл миний хувьд энэ.

+ Depressing relationship + /COMPLETED/Où les histoires vivent. Découvrez maintenant