12. Болзоо

1.6K 124 4
                                    

Оройн ирц дээр Кай Чанёол хоёр байсангүй. Магадгүй удахгүй ирэх байх гээд үүдэнд хүлээж байтал тэд тийм ч удалгүй ирэв. Гэхдээ Кай шархны лент наалгачихсан тэд зодолдсон юм болов уу тэр зүгээр болов уу?
Түүнд санаа зовон гараа дөхүүлтэл тэр гарыг маань хүчтэй холдуулаад юу ч хэлэлгүй цаашаа явав. Үнэхээр надаас өдөржин зугтааж байна. Оройн хоолон дээр ч Сэүн Чанёол Кай гурав цуг сууж, би Тэминтэй суув.
Тэмин хажууд юм ярих бол би түүний яг юу яриад байгааг ойлголгүй толгой дохиж, амыг нь дагуулж байв. Тэр ийм яриа байсан билүү? Оройн хоол ч дуусч би өрөөрүүгээ явж байхдаа түүнийг хойд тагт руу явахыг харав. Тагтан дээр сэрүүхэн байх бөгөөд тэр тавцан дээр сууж байв.
"Кай..." тэр хариу хэлсэнгүй тэнгэр лүү ширтсэн хэвээр байв.
"Кай хоёулаа ярилцья" энэ удаа арай чангаар хэлтэл
"Би нууцыг чинь зүгээр л хадгалж өгөе. Ямар ч гэрээ байхгүйгээр, бид цаашдаа уулзах шаардлагагүйгээр. Тийм болохоор санаа зоволгүй өмнөх шигээ..." гээд тавцангаас буугаад хажуугаар минь зөрөхдөө "Намайг үзэн ядсан хэвээр бай"
Тагтан дээр сэрүүхэн юм. Гэвч түүний хэлсэн үгс илүү хүйтэн байлаа. Баярлах ёстой байхад түүнтэй уулзаж чадахгүй болсондоо урам хугарна. Анх удаа л эрэгтэй хүнийг үзэн ядахаа больсон байтал чи ингээд явчихаар би яах юм бэ?
Ахиад үзэн ядаж чадахгүй болгочихоод үзэн яд гээд л чи дэндүү дураараа байна.

Маргааш нь

Өнөөдөр бүгд чөлөөтэй өөрсдийн хүссэн газар луугаа явахыг зөвшөөрсөн юм. Бас яг одоо Тэмин бид хоёр болзож байна.
"Ингээд бидний хоёрдах болзоо. Япон үнэхээр үзэсгэлэнтэй шүү. Энд өнгөрөөж байгаадаа баяртай байна" бид хоёр хоёулаа Макото Шинкайн бүтээлд дуртай болохоор "Чиний нэр" Kimi no na wa анимэний зургыг сэдэвлэж зурсан газруудаар явж байна.
Бүтэн өдөржин энэ тэрүүгээр явж зураг авч, амттай хоол идэж явсны эцэст анимэний төгсгөлд гардаг шатан дээр ирэв. Кайтай энд ирсэн ч болоосой
"Өнөөдөр үнэхээр хөгжилтэй байлаа. Чи байсан болохоор л төөрөлгүй явлаа" шатаар өгсөж байтал Тэмин гэнэт зогсчихов.
"Яасан бэ? Зураг авахгүй юм уу?" гээд түүн рүү хартал тэр цаашаа хотыг ширтэж байх бөгөөд
"Яг энд уулзаад л тэдний хайр ахиад эхлэсэн байх. Онцгой болгох гэж тэднийг ахин учруулах гэж алхам алхамаар ойртох энэ шатан дээр уулзуулсан байх"

Бид эргэн тойрноо нэлээд удаан харж зогсов. Нар жаргаж ягаан улбар шар өнгийн туяа хотыг чимж байв.
"За зургаа даруулчихаад явах уу Инми нар удахгүй жаргах нь"
"Тэмин надад чамд хэлэх зүйл байна"
Тэр хариулахгүй хэсэг байх бөгөөд "Сайхан мэдээ биш бол би сонсохыг хүсэхгүй байна"
Энэнээс илүү өөрийгөө хураад байж чадахгүй нь. Миний Кайг гэсэн сэтгэл үнэхээр хүчтэй, харин найзаас өөрөөр хардаггүй болчихсон Тэминийг удаан зовоож болохгүй .
"Чамд анхандаа сайн байсан ч  -"
Тэр миний үгийг таслаад "Цаашаа юу ч битгий хэл. Ингээд л болно. Үүнийг сонсоход л болно"

" Би Кай-д хайртай" өвдөхийг нь мэдсээр байж ингэж хэлдэг би хэтэрхий харгис юм.

"Өдөржин юм бодож намайг хажууд чинь байгааг ч тоолгүй явж санаа алдаж, энд ч гэсэн надтай ирэхийг хүсээгүй гэдгийг чинь би харж байсан ч надад боломж байгаа гэж бодсон юм" тэр ингэж хэлчихээд шатаар доошоо буун цааш явав.

"Уучлаарай"

Ингээд Япон дах амралт өнгөрөв. Жүхён бид хоёр үлдсэн өдрүүдэд тайлан бичиж сурагч солилцоо хийх сургуулийн зөвлөлтэй уулзаж явсаар Кай Тэмин хоёртой ч тааралгүй дууссан юм. Ингэсэн нь хэн хэндээ хамгийн зөв байх.

Korea

Онгоцноосоо бид нэг нэгээрээ бууж хамгийн сүүлд Кай Жүхён бид гурав үлдэв. Энд хэлчихвэл болох болов уу
Жүхён суудлаас босон "Ерөнхийлөгөө буухгүй юм уу? "
"Чи бууж бай. Би дэвтрээ олчихоод бууя" тэр ч толгой дохин онгоцноос гарав. Одоо л хэлэх хэрэгтэй Инми
Кай руу харалгүй "Онгоцноос буугаад түр уулзъя. Хэлэх юм байна" тэнэг Инми шууд л хэл дээ. Хоёулахнаа байх боломж өөр гарахгүй ч байж магадгүй.

Кай суудлаас босон миний хажуугаар зөрж байхдаа "Захиалах цэгийн хажуугийн шатан дээр уулзая" гээд онгоцноос буув. Би ч зоригоо чангалж хэлэх үгээ нэг бэлдчихээд онгоцноос буув. Сурагчид бүгд багшид бүртгүүлчихээд зогсож байтал намайг Кай руу хартал

"ЖУНИНАА~" миний хажуугаар урт намирсан үстэй, цагаан богино даашинз өмссөн охин түүний нэрийг дуудан алхав. Бүх сурагчид түүнтэй мэндэлж инээмсэглэн хүндэтгэл үзүүлж байв.

Энэ арай ?

Кай царайнд гайхширал тодорч тэр огт хөдлөлгүй түүнийг харж байв. Тэр гайхширч байсан ч энэ харц үхтлээ санасан нэгнээ харж буй харц байв

Жүхён миний чихэнд "Өмнөх ерөнхийлөгч Клара Ан байгаа юм"

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй юм. Урт намирсан үс, гоолиг бие, сэтгэл татам үнэртэн , хамгийн сүүлийн үеийн брендийн коллекцийн хувцас , гайхалтай инээмсэглэл...

Тэр Кай н урд зогсоод өнөөх гайхалтай инээмсэглэлээ тодруулан
"Чамайг маш их саналаа " гэж хэлээд түүнийг тэврэв. Бүх сурагчид орилолдон тэднийг дэмжиж байв. Тэд төгс харагдаж байв. 
Би Кайг түүнийг түлхээсэй гэж хүсч байсан ч тэр түүнийг зөрүүлэн тэвэрсэн юм.

Саяхан Кай-д сэтгэлээ илчлэх гэж байсан зориг минь юу ч үгүй хийсэн одов. Тийм л дээ. Кай цор ганц хайр Клара эргэж түүн дээр ирж байхад над шиг гоймонгийн газрын охин юу ч биш ...

Энэ үед тэднийг харсан Сэүн Чанёол хоёр Инми бас Кай Клара руу ээлжилж харан, Тэмин харин Инми руу харж байв.

Клара түүнийг тэвэрсэн хэвээр
"Хэцүү байсан биздээ. Би одоо ирчихсэн болохоор үргэлж чамтай хамт байна"
Кай тэврэлтээ чангалан түүний мөрөнд нүүрээ наан "Яагаад одоо ирж байгаа юм"
Клара түүнийг уйлж байгааг мэдэж байв. Харин тэднийг харж зогссон Инми тэндээс холдов.

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now