4. Яагаад?

2.5K 152 0
                                    

"Бүх сурагчдын анхааралд!
Өнөөдрийн тэмцээн ингээд өндөрлөлөө тэмцээнд амжилттай оролцсон нийт сурагчиддаа талархал дэвшүүлье" Жүхён цагаан хоолойгоор мэдээ дамжуулчихаад санаа алдан зогсоно. Инми гэнэт алга болсноос болж тэмцээн цагаасаа эрт дуусаж сүүлийн үйл ажиллагааг зохиогоогүй билээ.
Гадаа сурагчид бухимдлаа илэрхийлж "Арай ч дээ өдөржин хөлс урсгачихаад орой нь бэлэг өгчихгүй"
"Аашш уулн давгүй охинтой танилцах байсан юмсан"
"Сэүн чамд тэр байтугай охидууд байгаа биздээ"

#

Тэмин сургуулиар хаа сайгүй хайсан ч Инмиг олсонгүй цаг өнгөрөх тусам улам санаа зовох нь ихсэж байв. Сургуулийг хэд тойрч явсаар урамгүйхэн Сурагчдын зөвлөлийн өрөөний гадаа иртэл утас нь дуугарав

"Байна уу? Аав юу болоов"
"Ээж чинь чиний дуртай хоолыг хийчихээд чамайг хүлээгээд байна. Аа бас Жунин утсаа авахгүй байна. Яаралтай компани дээр оч гэж хэл та хоёр хамт байгаа биздээ"
"Үгүй ээ олвол тань руу залга гээд хэлчихье"
Кай Инми хоёр зогсож байв. Энэ мөчид төрсөн мэдрэмжийг Инми Тэмин хоёр ойлгосонгүй. Гэхдээ бие биенээ хараад тайвширсан, хүлээсэн хүнээ олсон тийм ... мэдрэмж...

"Кай аав чамайг компани дээр яаралтай оч гэж хэлсэн. Одооноос ажилаа цалгардуулалгүй хий миний юу гэх гээд байгааг ойлгож байгаа биздээ"

"Намайг завгүй байгааг харахгүй байна уу? " Инмигийн гараас атгаад дээшээ өргөн "Миний юу гэх гээд байгааг ойлгосон биздээ" гэчихээд цааш чирэн алхтал

Тэмин араас нь очин Инмигийн нөгөө гараас татаад "Яв гэсэн л бол яв. Миний юманд хүн хүрэхэд дургүй гэж анх чамайг ирэхэд л хэлсэн санагдах юм"

Хоёр гараас нь хүчтэй атгаснаас болж гар өвдөж байсан ч Тэминий "миний" гэж хэлснээс болж хурдан цохилох зүрхээ зохицуулах гэж хичээн үг ч хэлж чадсангүй.

"Тэгвэл чиний хайртай аав олон нийтийн газар чамайг надтай юмаа хуваалц гэж хэлсэн байхаа.
Чи сайн хүү биздээ"

Кай ёжтой инээчихээд Инмиг чирэн сургуулиас гарав.

"Гар тавь өвдөж байна. Ким Кай өвдөж байна. Гуй.я. зогс л доо" сургуулийн арын талбайд ирчихээд гарыг нь хүчтэй саваад эргэн харав. Нулимс дүүрэн нүд, пепероны үйрмэг болсон дүрэмт, цус шүүрэх шахсан бугуй...

"Гар чинь ийм болсон юм бол хэлэхгүй яасан юм"

"Чи сонсоогүй биздээ" хажуугийн сандал дээр суулгачихаад

+ Depressing relationship + /COMPLETED/Dove le storie prendono vita. Scoprilo ora