7. Тэр удахгүй ирнэ

2.1K 132 7
                                    

Ээж инээмсэглэн Кайн толгойг илээд "Одоо эртхэн явдаа гэрийнхэн нь хүлээж байгаа байх бас удахгүй автобус зогсох нь"гэхэд Кай ээжийн өөдөөс харан гунигтай инээмсэглээд "Надад санаа зовж хүлээж байгаа гэр бүлийнхэн байхгүй ээ " ээжийн царай өрөвдсөн болж ирэхэд санаа нь зовсон бололтой "Дэмий юм ярьчихлаа. Хоол амттай байлаа баярлалаа эгчээ дахиад ирнээ" гээд бөхийчихөөд гарах гэтэл ээж намайг цуг гар гэж гараараа дохив ёстой нэг.

Кай урд алхан би араас нь алхаж байтал тэр ойролцоох сандал дээр суугаад "Надтай түр хамт суугаач"
Би гараа зөрүүлж зогсоод "Тийм зурвас биччихээд ингэхээр чинь би яаж итгэх юм"
Кай "Зүгээр л хажууд суу өнөөдөр би чамайг үнсхээс хэтрэхгүй"
Энэ шалиг залуу үнэхээр гайхшруулж ханахгүй юмаа? Би тэгээд үнсүүлэх гээд хажууд нь суух хэрэг үү? Намайг юм бодон зогсож байтал гарнаас гэнэт татан өвөр дээрээ суулгачихав. Нуруунд наалдан бэлхүүсээр тэврээд
"Ингээд л хэсэг байчих" тэврэлтээ улам чангаруулахад араас минь халуун төөнөж байв. Үнэхээр өргөж цээжтэй миний анх удаа л нүдээ салгаж чадаагүй зүйл.
Цээж нь үнэхээр ...
Би чинь юу бодоод байнаа. Өөрөөсөө түлхэж чадалгүй арван минут хэртэй суув. Үгүй ээ түлхэхийг хүсээгүй байх...

"Чи яагаад уйлсан юм? Хэцүү зүйл болоо юу?" чимээгүй байдлыг эвдэн асуухад Кай ард толгой сэгсрээд "Чамтай ингээд сууж байх у төлөвлөгөөгүй байсан юмсан. Ерөнхийлөгчөө та үнэхээр намайг гарах гарцгүй болгох юмаа"
Ярианы сэдэв өөрчлөх гэсэн оролдлого? Кайд юу болсон болоод? гэнэт Кай намайг босгоод өөрөө араас босон "Би энд байнга ирж байх болноо ерөнхийлөгч өө.
Хоёулаа зүгээр л нууц хадгалагч, халгалуулагч ч гэсэн таагүй харилцаатай байхаа больцгооё" гээд цааш машин руугаа явав. Явахыг нь харчихаад гэр лүүгээ алхаж явахад

Миний зүрх галзуу юм шиг л цохилж байлаа

"Эгчээ" араас орилох солиотой ганц хүнийг л би мэднэ. Энэ цаг хэд болж байгааг мэдэж байгаа юм уу ерн? Гу Инби чи ээжид худлаа ярьж чадах ч надад чадахгүй шүү эргэж харан

"Өө Инби ямар эрт ирж байх юм. Химийн бие даалтаа дуусгачихсан юмуу? Хөөрхөн үсний даруулга байна. Сүнигийх чамд өгөө юу?" гэхэд Инби үсний даруулгаа үснээсээ авч урдаа бариад
"Эгчээ би Сүнигийнд нээрээ очсоон. Хими ээ ч хийсэн. Энэ үсний даруулга...нөгөө...нөгөө юу? Аан Сүнигийн эгчийнх тийн"

Болзоонд яваа шив? Гэхдээ энэ нэлээн үнэтэй эд байнадаа.Дунд сургууль юм байж юу хийгээд явдаг хүүхэд вэ?

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now