2. Нэг хүн бий

3K 190 2
                                    

" Чи яаж намайг чиний хувийн янхан болно гэж бодвоо?"

Энэ залуу чинь жинхэнэ солиотой амьтан амьтан байна.Гарыг нь холдуулах гэтэл үнэхээр хүч хүрэхгүй байв. Кай бэлхүүснээс барьсан гараа чангалан ёжилсон царай гаргаад

"Тэгвэл одоо яая гэхэв би чиний хормогчтой гоймон зөөж байгаа зургийг сургуулийн блогт хийгээд секундын дараа л чи хэн ч биш болно. Ирээдүй чинь их л харанхуй болох нь дээ ерөнхийлөгчөө"

Хэлсэн үг бүр нь миний зүрхэнд харуусал төрүүлж байв. Үгүй ээ би тэгж амьдарч чадахгүй. Ээж шиг өдөржин халуун галын дэргэд зогсож,хөлсөө урстал гоймон чанаж, амьдралаа хотын захын жижигхэн цайны газарт өнгөрөөж чадахгүй. Би ийм ирээдүйг хүсэхгүй байна.

Би гарнаас нь атгаад шивнэх шахам "Би чиний саналыг зөвшөөрч байна. Гэхдээ чамд яаж итгэх юм"

Кай тонгойн бидний хамар шүргэлцэж байв. "Ухаантай охин. Би тийм сул амтай хүн биш" гээд уруулыг минь үнсэв. Яг энэ мөчид бүх зүйл зогсчих шиг л болов. Би шууг нь цохиж болиулахыг хичээсэн ч хөдөлгөж ч чадсангүй.

Кай уруулаа салгаад "Маргаашнаас тоглоом эхэлнэ ерөнхийлөгчөө. Би их яаруу болохоор бид шууд гол ажилдаа орно"гараа доошлуулж өмдний тэлээнээс татаад "Аа бас тэлээ их аюултай. Би хүсээд эхэлчихвэл өөрийгөө хянаж чадахгүй " тэлээнээс тавьчихаад "Маргааш биднийг халуухан өдөр хүлээж байгаа болохоор эрт унтаж амар даа" нөгөө зэвүүн инээмсэглэлээ гаргачихаад дуулгаа өмсөн мотоциклоо унан хурдлав. Харин би тэнд хэдэн минут гацаж зогсов.

Би зөв шийдвэр гаргасан гэж үү? Энэ үнэхээр энгийн тоглоом биш би юунд орооцолдчихвоо

Хоолны газраа хаачихаад өрөөндөө ортол ээж бүгдийг нь цэвэрлэчихсэн ширээн дээр мөнгө тавьсан байв. Харах бүрт хэцүү юм яагаад заавал бид ингэж амьдрах ёстой гэж?  У ерөнхийлөгчид саналаас нь татгалзсанаа хэлэхгүй бол болохгүй.
Яагаад миний амьдралд боломж гарч ирэх бүрт асуудал тулгардаг юм бэ?

Маргааш нь

Өглөөнөөс эхлээд л сандарч эхлэв. Өнөөдөр онгон байх сүүлийн өдөр байх бурхан минь ингээд шууд бодсон эвгүй юм гээч. Онгоноо арай ч сургуулийнхаа хамгийн адгийн амьтанд өгнө гэж санасангүй

Цаг эрт байгаа болохоор У грүп рүү явав. Барилгын өмнө ирээд хэсэг ажиглав. Дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг дизайнертай компани аргагүй өөр юм гээч. Уулн энэ барилгын эзэгтэй болох байсан юмсан. У Сэүнтэй гэрлээд ч болов ядуу амьдралаасаа салахыг хүссэн.

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now