10. Япон

1.7K 127 3
                                    

Клара гэх охин болон Кай хоёрын харилцааны тухай бодохгүйг хичээсэн ч бодлоос огт салахгүй шөнөжин унтаж чадалгүй хөрвөөсөөр өглөөг угтав. Өнөөдөр Тэмин бид хоёр болзоотой. Бид хоёр 12 цагт сургууль дээр уулзаад цааш явахаар болсон юм.
Сургууль руу явж байх замд ч болзох гэж байгаа залуугаас минь илүү нэг хүн л бодогдсон юм. Хамгийн дургүй хэрнээ яг одоо харахыг хүсэж байгаа хүн ... За дэмий юм бодохоо больё

Сургуулийн гадаа Тэмин аль хэдийн ирчихсэн байв. Өндөр нуруу, бор шаргал үс, ухаалаг хэр нь гуниг харагдах нүд. Кай Тэмин хоёр огт эсрэг тэсрэг ертөнц. Нэг нь далай шиг нөгөө нь цөл шиг. Гэвч тэдний нүд яг адилхан гунигийг тээдэг нь сонирхолтой магадгүй Клара гэгч охиноос болдог байх...

"Инми юу хийгээд зогсоод байгаа юм бэ?" Гэх Тэминий хоолой урт бодлыг минь таслав. Тэмин хэдийн урд минь ирчихсэн байх бөгөөд доош харж явсаар нүдний урдуур орчихсон үсийг минь чихний араар оруулангаа

"Чи үргэлж хөөрхөн байх юм"

Яагаад вэ? Догдлохгүй юм уу? Гэдсэнд эрвээхий нисэлдэх мэдрэмж, зүрхэнд бөмбөрчин орсон мэдрэмж төрөхгүй юм
"Чи ч бас сайхан харагдаж байна. Чамайг өөр хувцастай харах ч онцгой байна шүү"
Бид Тэминий машинд суун Пастаны ресторан руу хөдлөв.
Үнэтэй Итали рестораныг бүхлээр нь түрээсэлсэн бололтой нэг ч хүн байсангүй.
"Аялалаар хаашаа явья гэж бодож байна даа"
"Япон. Япон руу анх явахад би дөнгөж сурагчдын зөвлөлийн ерөнхийлөгч болсон байсан болохоор бүхнийг төгс байлгах гэж хичээсэн. Харин одоо тэднийг сүүлийн жилээ хөгжилтэй өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна. Тийм ч болохоор Япон яг тохирох байх"
"5 хоног явах байх аа? Тэсэн ядан хүлээж байя" гээд над руу харан инээмсэглэв. Чи ийм дулаахан инээмсэглэлтэй нэгэн байж ээ.
Паста идэж, вино ууж ярилцсаар цаг нэлээн орой болсныг анзаарав. Ийм чөлөөтэй байлгүй их хугацаа өнгөрч. Цаг нэлээн орой болж бид хоолоо шингээхээр бас вино ууснаас болж бага зэрэг халчихсан болохоор хамт алхахаар шийдэв.
Гүүрэн зам дээр салхи зөөлнөөр хацар илбэн,машины гэрэл өнгөрөх бүрт алтан шаргал үзэгдэх үс, тэнгэр харанхуй ч хот үзэсгэлэнтэй харагдана.
Гэрлэн дохион дээр ногоон гэрэл асахыг хүлээн зогсох зуур
"Би гэрт чинь хүргээд өгье"
"Үгүй ээ хэрэггүй би эндээс өөрөө алхчихна. Энэ нь надад таалагддаг юм" гэрэл асч би замын нөгөө талд гарав.

"Гэртээ очихоор чинь залгая Гу Инми"
"Баяртай Тэмин" миний эргэлзээ улам батлагдаад байх шиг байна. Айж байна өөрийнхөө сэтгэлээс. Тэмин замын нөгөө талд зогсох надад сонсогдхоороор
"Надад чамд хэлэх зүйл байна. Би ..." яг энэ үед автобус сигналдаж Тэминий үг бүрэн сонсогдоогүй юм.

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now