Special

1.8K 143 9
                                    

8 жил гэдэг бага хугацаа биш. Энэ хугацаанд ганц ч удаа итгэл алдалгүй хүлээсний эцэст тэр эргэж ирсэн. Бидний гадаад төрх өөрчлөгдсөн ч сэтгэл маань хэвээрээ байлаа. Түүнийг тэврэн хэсэг уйлж тайвшираад Жунин бид хоёр Еэсылын өрөөнд ортол тэр ахиад л цонхоор гараад явчихсан байв. Энэ охиныг дээ.
Өрөөнийх нь цонхыг хаагаад
"Энэ охин ахиад л цонхоороо зугтчихаж ээ. Яг чам шиг хэрэг таригч юм"
Тэр инээмсэглэсэн Еэсылын өрөөг тойруулж хараад "Яг над шиг сонирхолтой юм. Хүлээж авахад хэцүү байж мэдэх ч бид хурдан ойлголцох бололтой"

Жунин бид хоёр миний өрөөний орон дээр суугаад
"Өнгөрсөн хугацаанд сайн сууж байсан уу?" гэтэл тэр миний гарнаас атган мөр налаад
"Өдөр бүр биеийн маань тал хэсэг байхгүй юм шиг хоосон санагдаж байсан. Яагаад хамгийн их хайртай хүнээ мартчихсан юм бол "
Хоолой нь гунигтай сонсогдож байна. Миний өмнө маш их гэмшиж байгаа бололтой. Гэхдээ тэр хүнд ослын дараа ингээд дэргэд минь эрүүл саруул ирсэн нь хангалттай.
"Би чамайг хэтэрхий их зовоосон болохоор чи намайг мартчихсан байх гэж бодсон. Одоо харамсах хэрэггүй дээ. Цаашдаа бидний урд урт зам байна"
Жунин миний бэлхүүсээр тэврэн өөртөө ойртуулаад
"Тийм ээ урт зам байна. Бас Инми чи намайг зовоож байгаагүй ээ. Чамтай хамт байсан цаг хугацаа бүхэлдээ аз жаргалтай байсан"
Тэр аажмаар ойртон уруул дээр үнсэхэд бүхэлдээ хайлах шиг л болов. Нүднээс нулимс урсахад тэр гараараа зөөлнөөр арчаад
"Ахиж уйлуулахгүй ээ. Цаашдаа та хоёрыгоо үргэлж жаргалтай байлгах болно"

Жунин бид хоёрын харилцаа яг л өмнөх шигээ байсан бол Жунин Еэсыл хоёрын харилцаа миний төсөөлснөөс илүү хэцүү байсан юм.
Шөнийн 10 цаг болох гэж байтал
"Ээжээ би ирлээ" бүх хувцас нь шавар болчихсон гэрт орж ирээд Жуниныг харан
"Та хэн бэ? "
Жуниныг үг хэлэх гэж байхад нь зогсоогоод "Еэсыл ээж нь тайлбарлая. Өрөөнд чинь орцгооё"
Тэр Жунинаас харцаа салгалгүй явсаар өрөөндөө орж ирэв.
"Еэсыл ээжийнхээ хэлэх үгийг сайн сонсоорой. Энэ хүн бол чиний аав Ким Жунин. Аав нь маш хүнд өвдөөд бидэн дээр ирж чадаагүй юм"
Хэсэг гайхаж сууж байгаад ор руугаа ороод хөнжлөөрөө толгойгоо бүтээгээд хэвтчихэв.
"Еэсыл юм хэл л дээ"
Зөрүүд хүүхэд болохоор юу ч хэлэхгүй ингээд хэвтчихсэнд нь санаа зовж байна.
"Чамайг тайвширахаар маргааш ярилцья унт даа"
Одоогоор ойлгож дасах хугацаа хэрэгтэй байх тэр хоёрт. Өрөөнийх нь хаалгыг хаагаад гарж иртэл үүдэнд Жунин хүлээгээд зогсож байв. Тэр хаалганд ойртоод
"Сайхан амраарай Еэсыл аа"

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now