15. Ирээдүйд

1.5K 118 8
                                    

Clara's POV

Кай бид хоёр амралтын өдрөөр Ду ахын байшинд ирэв. Анх энд ирэхэд төрж байсан дулаахан мэдрэмж одоо хүртэл мэдрэгдэж байна. Эндээс түүнийг орхиод явахад бид хоёр бүтэн 10 хоног шаналсан.

Кай гал тогооны өрөө орж харин би Ду ахын гэр бүлийн зургийг ширтэв. Бие биедээ дэндүү хайртай хосуудад бурхан атаархаад хүүхэд өгдөггүй гэдэг үгний жишээ болсон хүмүүс. Энэ богино амьдралд чамайг амь наснаасаа илүү хайрлах нэгэнтэй учирах хичнээн их аз вэ?
Цааш жаазтай жижиг зураг сонирхож хэсэг хугацаа өнгөртөл Кай гал тогооны өрөөнөөс халуун сүү хоёр аягыг барьсаар ирэв.

Кай хажууд суун урдах сүүгээ уунгаа "Энд чамтай анх ирэхэд ч бас сүү уусан "
Би тэнэг биш би хангалттай мэдэрч байна. Магадгүй чи өөрөө ч анзааралгүй өнгөрсөн байх эсвэл миний төлөө хичээж байгаа.

"Хөрчихөж ээ" сонсогдохоор тод хэлээд инээмсэглэн түүн рүү хартал Кай гайхсан бололтой 
"Сүү чинь үү? Минийх халуун л байна даа. Би ахиад халаагаад өгье" гээд босохоор нь түүний цамцнаас татаад нүд рүү нь харвал хэлж чадахгүй үгсээ хэлэв.

"Сүү биш ээ чиний сэтгэл. Хэдий хүртэл өөрийгөө хуурах гээд байгаа юм. Чиний намайг гэх сэтгэл хөрчихсөн гэдгийг би мэдэж байна. Чи намайг тэврэхээ, үнсэхээ больчихсон. Гарнаас чинь атгахад чамд эвгүй байгааг, миний яриа чамайг залхаадаг болсныг би мэднэ. Кай чамайг хайрласан , чамд хайрлуулсан цаг хугацаанд би жаргалтай байсан. Одоо хайртай хүн дээрээ оч"

Тэр "Уучлаарай" гэж хэлээд  хүрмээ шүүрэн гарч харин би түүний нурууг харсаар үлдэв. Өмнө нь би түүнийг орхиж гарсан бол энэ удаа тэр намайг орхиж байна.
Би одоо ч түүнд хайртай. Гэхдээ хайртай хүнээ явуулсан нь илүү хайртай байдаг .
Орхиод гарсан аягатай сүү бас би

#

Орлогын тайланг тэр чадварлаг хийсэн байсан. Зөвхөн зугаа цэнгэлд л авьяастай гэж бодсон ч түүний чадвар миний ирээдүйд зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Амралтын өдрийн өглөө хэдий ч ажил дээр ирж баримт цэгцэлсээр цайны цаг болоход гэр лүү явав. Ойрд төгсөх гээд бас ажил хүлээж авч их завгүй байгаа. Гэрт ирж машинаа тавихад гадаа өөр нэг машин зогсож байв. Аав амралтын өдөр ихэнхдээ хүнтэй тийм ч их уулзаад байдаг хүн биш. Эдлэнгийн цэцэгс дэлгэрч, усан оргилуур сонгодог хөгжмийн аяанд оргилж эргэн тойронд солонго татжээ. Ээжийг хайж өрөөнд нь ортол эгч түүнийг
ажлын өрөөнд аавтай цуг байгаа гэв. Намайг өрөөнд ороход миний төсөөлөөгүй хүн ээж аавын урд сууж байв. Ан захирал ... Кларагийн аав мөнгөний эрлэг...

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now