11. Хамаагүй

1.7K 120 3
                                    

"Гу ерөнхийлөгчөө та шөнөжин тэгж суусан хэрэг үү" Жүхён надад санаа зовсон бололтой өглөөний цайг маань хажууд авчирч өгөв.
Үнэхээр л шөнөжин нойр хүрээгүй юм. Зөвшөөрчихсөн мөртлөө үгүйсгэх гэж хичээж байлаа тэнэг юм шиг. Жүхён ирцийн хуудас өгөх гэж ирээд миний бодлыг түрхэн холдуулсан юм. Өнөөдөр Кай надаас зугтаагаад байгаа нь илт мэдэгдэж байв. Хүний сэтгэл үймрүүлчихээд бусадтай юу ч болоогүй юмшиг харьцсан хэрнээ намайг тоохгүй байгаад нь гомдох сэтгэл төрөх шиг. Өнөөдөр би Кай руу ширтэж, түүнийг хайж, түүнийг л бодож явсаар орой болов.
Тэмин өнөөдөр бараг л үйл ажиллагаанд оролцоогүй. Япон дахь компаний ажил гээд орой болж байхад Чанёол тэр хоёр цуг ирсэн. Чанёол ч ирж Кай Сэүн тэр гурав бүүр ч нүдэнд харагдахаа болив. Хаа явсан газраа түүнийг хайгаад л ирцийн хуудаснаас л цуг явж байгаа гэдгээ мэдэж байв.
Тэмин ирж бид хоёр хамт галлерейн 2 давхарыг сонирхож байв. Уран зургийн талаар тийм ч их ойлголтгүй надад Тэмин бүх утга учрыг нь тайлбарлаж өгч байв. Хүн бийр, будгаар ийм их зүйл илэрхийлж болдог байх нь ээ.
"Багадаа зураг зурах их дуртай байлаа. Аав тэр үед компаны ажилчин байсан болохоор одоогийнхоос ч илүү надтай хамт байж миний тухай ярьдаг байсан. Хааяа зураг ч зурдаг байлаа. Ий ерөнхийлөгч биш миний найз Ий Жонсугийн хувиар"
"Чи зургаа хаячихсан хэрэг үү"
"Аав ерөнхийлөгч болоод надтай зөвхөн хувьцаа, дараагийн ерөнхийлөгч бол чи, хичээлээ сайн хийж өөрийгөө бусдад таниул гэх мэтийг л ярих болсон. Хэзээ хамгийн сүүлд Ий Жонсу гэдэг найзтайгаа уулзсан бол 12 жилийн өмнө л байх"
Тэмин ярьж байхдаа инээж байсан ч тэр нь гунигтай инээмсэглэл байсан юм.
"Гэхдээ одоо чи хажууд байгаа болохоор би бусад зүйлст санаа зовохгүй байна"

Би ч бас чамайг орхичихвол чи яг саяных шигээ гуигтай байх юм уу?
Бид юм ярьсангүй нэг зурагны урд нэлээд удаан зогсов. Тэмин гэнэт л миний гарнаас атгаад "Би чиний дэргэд байх хүн болмоор байна"

Кай'н талаас

Өчигдөр Инмиг орхиод өрөөндөө орж ирээд маш их цухалдаж байв. Учир нь Тэмин надаас илүү түүнтэй дотно. Надад тэрний нууц байгаа болохоор л бид өдийг хүртэл уулзах шалтагтай байсан. Хэрвээ Тэмин мэдчихвэл би ямар ч ашиггүй нэгэн болно. Бас миний илчилж ч чадаагүй чамайг гэх сэтгэл өрөвдөлтэй болно. Шуугаараа нүдээ даран орон дээрээ хэвтэж байтал
"Кай гарья л даа япон охидуудаар Оний чан гэж хэлүүлмээр байна явая л даа "
Сэүнд бүхнийг ярьчихдаг бол хэчнээн амар вэ?
"Сэүн надад босох ч хүсэл алга"
"Алив маргааш Чанёол ирчихээр гарах худлаа болно. Нөгөө охинтойгоо үерхэж байгаа гээд сахиусан тэнгэр болчихсон тэгэхээр чи л үлдлээ Кай "
Сэүнд чирүүлэн шөнийн клуб оров. Хэдий хайртай ч ахиад Тэминий хайртай хүнийг булааж чадахгүй нь. Тэгээд ч Инми надад хайргүй
Ойрд уугаагүйгээрээ ууж, бүжиглэж, Сэүнтэй хамт дууны тэмцээнд нь орж рэп үгэлж чадахаараа л анхаарлаа сарниулав. Ойрд ингээгүй өөрийгөө мартах шахаж.
Сэүн нэг эмэгтэйтэй танилцаад гэр лүү нь явсан о бол би буцаад буудал руугаа оров. Сэүн намайг танилц гэж бараг бүх эмэгтэйчүүдийг явуулсан ч сонирхол байгаагүй юм.

+ Depressing relationship + /COMPLETED/Onde as histórias ganham vida. Descobre agora