13. Зөвшөөрөхгүй

1.5K 116 3
                                    

"Сөүл улам үзэсгэлэнтэй болжээ. Канадад эх орноо л маш их саналаа бас чамайг "

Клара ирээд хэдийн 7 хоног өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд Кай хичээлдээ явалгүй өдөр бүр түүнтэй хамт байж орой нь ажилдаа явсаар. Гэвч өмнөх шигээ мэдрэмж төрөхгүй байгааг мэдэж байсан ч үгүйсгэсээр байв.

"Кай сонсож байна уу? Би хэтэрхий их яриад чамд уйтгартай байна уу?" сандал дээр сууснаас хойш л Кай нэг зүйл рүү ширтэж түүнээс харцаа салгаагүй. Өмнө нь үргэлж түүн рүү харж үг бүрийг нь сонсдог байсан нэгэн ингэж байгаад Кларагийн санаа зовж байв.
"Юу гэсэн бэ?"
Клара инээмсэглэн түүний гарнаас атгаад "Ойрд ажил чинь хэцүү байна уу? Тэмин байнга муухай аашилж байгаа биздээ. Тэгсэн ч тэсээрэй та хоёрыг би өмнөх шигээ дотно болоосой гэж хүсдэг"

Тэр толгой дохиод "Elyxion надаар дутахгүйг мэдэж байгаа ч Тэминий уурлаж байгааг харах сонирхолтой болохоор л ажилж байна"
"Чи ч бас ирээдүйд Elyxion д ажиллаж амжилтанд хүрэх хэрэгтэй. Тэмин та хоёрын хамтрал амжилттай байна гэдэгт итгэлтэй байна"
Тэд цааш хоолонд орчихоод төв оффис руу явав. Оффисын үүдэнд ажилчид тэднийг ширтэж байгааг нь мэдсэн ч
"Ажлаа сайн хийгээрэй амжилт"
"Одоо яв даа Клара "
Кай гараа даллан цааш ажил руу орж Клара эргэн алхаж байтал ард нь машин зогсох сонсогдон гутлын мөрний чимээ ойртсоор
"Энд ирчихжээ"
Энэ хоолойг сонсоод дуу гарсан зүгт харж инээмсэглэн
"Тэминаа сайн уу? "

Тэд ойролцоох хүн багатай кофе шоп орж цонхон талын ширээнд суун Клара кофе захиалаад
"Чиний ажил их сайн байгаа гэж ааваас сонссон"
"Бид хоёр ингэж уулзаад суух сайхан харилцаатай хүмүүс биш"

Кофе ирж тэр хоёрын урд тавьхад
Клара доош кофе руугаа харан хэсэг чимээгүй суугаад "Чи намайг тийм их үзэн яддаг юм уу?"
Тэмин кофеноосоо амсаад ширээн дээр хүчтэй тавьхад цалгисан ч асгарсангүй
"Чамайг гарч ирэхээс өмнө бид хоёр  муу харилцаатай байгаагүй, чи намайг хуурч Кайтай нийлсэн, миний хүндэлдэг Сүхо ахтай мөнгөний төлөө гэрлэсэн, миний  хамгийн дургүй зан чанарууд чамд байдаг. Чи миний анхны хайр гэдэгт би харамсдаг. Өөр юм хэлэх хэрэгтэй юу?"
Клара инээмсэглэн түүнийг ширтээд "Чи ч гэсэн миний анхны хайр байсан"
Хэсэг чимээгүй ноёрхож кофегоо ууж суугаад Тэмин "Солонгост ирсэн жинхэнэ үнэнээ түүнд хэлээрэй"
"Чи мэдэж байгаа байх нь ээ?"
Тэмин юу ч хэлэлгүй тэндээс гарч Клара инээмсэглэсээр үлдэв.

Eunmi's POV

7 хоног өнгөрсөн ч Кай хичээлдээ ирсэнгүй. Түүнийг хүлээх хэрэггүй гэдгийг мэдэж байсан ч хүлээж байгаа өөртөө дургүй хүрч байна.
Клара Ан ирчихээд байхад тэр юу гэж надтай уулзах юм бэ? Тэнэг Инми ухаан ороочдээ.

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now