14. Ахиад болохгүй

1.5K 120 4
                                    

Чанёолын хэлсэн үг үнэн. Ааваас болж эрэгтэй хүнд итгэж чадахаа больж, хүнтэй ч болзолгүй өдийг хүрсэн ч Кай г гэх сэтгэл минь өөр байсан. Хичээлийн турш Кай руу ширтэж суусаар хичээл тарав. Тараад арын талбайд очиж бодлоо цэгцлэхээр явж байтал урдаас Клара Ан гараад ирэв. Эргэн тойрондоо гэрэл цацруулсан инээмсэглэл, өмссөн цайвар цэнхэр даашинз нь түүний биеийг улам тодотгож өгч байв.

Эмэгтэй хүн хэдий ч түүний гоо үзэсгэлэн үнэхээр гайхалтай юм.
Хэд хоног түүний талаар судлахад тэр баян айлаас гаралтай, VIP сургуулийн ерөнхийлөгч олон уралдаан тэмцээн, олимпиадад түрүүлж олон тэтгэлэгний санал авсан, сүй тавьсан байсан залуу нь ч том компаний өв залгамжлагч бас үргэлж сайн дурын ажлуудад оролцдог нэг үгээр тэр төгс бид чацуу ч тэр надаас хэдэн мянган гэрлийн жилийн цаана орших нэгэн

"Сайн уу? Гу ерөнхийлөгч байх аа. Намайг Клара Ан гэдэг" гээд өнөөх үзэсгэлэнтэй инээмсэглэлээ тодруулав.
"Танилцахад таатай байна"
Бид хоёр ойролцоох сандал дээр суугаад Клара "Сурагчдын зөвлөлийн дарга хийх хэцүү байна уу? Баян айлын эрх хүүхдүүд тийм ч амархан үгэнд орохгүй байгаа биз. Гэхдээ Жүхён чамайг их сайн ажилладаг болохоор санаа зовох хэрэггүй гэсэн"
Кларагийн хоолойны өнгө хүртэл сонгодог хөгжим шиг юм. Кай түүнд дурлахаас өөр аргагүй юм байна.
"Би хамгийн сайнаараа хичээж байгаа. Бас намайг ингэж боддогт баярлалаа"
Клара үсээ чихнийхээ араар хийгээд тэнгэр өөд харан "Ерөнхийлөгч гээд өөрийгөө анхаарахгүй байж болохгүй шүү. Хэн нэгнийг хайрлаж , хайрлуулах хэрэгтэй. Амьдрал богинохон шүү дээ. Нээрээ чамд хайртай хүн байгаа юу ? Ийм хөөрхөн юм чинь байгаа байх л даа дэмий юм асуучихлаа " Гээд наашаа харав.

"Харах бүрт дургүй хүрч үхэх шахдаг байсан ч хажууд минь байхгүй бол хоосон санагдах хүн байгаа. Сэтгэлээ нээгээгүй ч бид хэзээ ч бүтэхгүй л дээ. Өнчин...хайр байгаа юм"

Үнэхээр их хайртай гэж хэлэхийг , дэргэд нь байхыг , хамт сургуульдаа ирэхийг , тэврэхийг , үнсэхийг хүсдэг, ирээдүйгээ зөвхөн түүнтэй төсөөлдөг хүн минь чамд хайртай. Түүний минь энэ насны хайр нь зөвхөн чи Клара Ан.
Ийм сайн охин чамайг хайралдаг болохоор би чиний төлөө тэмцэж чадахгүй бололтой. Аз жаргал хүсээд явуулах хэрэгтэй.

"Өнчин хайр биш ч байж магадгүй шүү дээ. Чи түүнд сэтгэлээ нээх хэрэгтэй. Тэр чамтай адилхан мэдрэмж мэдэрдэг байж болно. Чи ийм хөөрхөн бас ухаантай юм чинь" энэ охины инээмсэглэлийг харахад л тэр яг нар шиг нэгэн юм.
Бусдад гэрэл гэгээ цацруулсан шөнө битгий болоосой гэж боддог 5 настай хүүхэд шиг түүнийг битгий гуниглаасай гэж хүсмээр.

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now