[40] Баяртай

1.1K 94 9
                                    

Долоо хоногийн дараа (Мягмар гарагийн үдээс хойш)

"Тэгээд" би нүдээ эргэлдүүлэв.

Морган миний үйлдлийг давтаж "Тэгээд юу гэж"

"Тэр чинийх биш. Тэр минийх, өөр хүн сонго. " Би эрүүгээ тоншив. "За яахав чи Лиамыг авч болно."

Морган бид хоёр ийнхүү маргалдаж байтал ээж гал тогоонд орж ирлээ. "Охидоо та 2 юунд муудалцаад байна?" тэр асуув.

Бид one direction хамтлагийн гишүүдийг булаацалдаж байсан юм.

"Ээж, та Скайд Zayn минийх харин түүнийх биш гэж хэлж болох уу-" Морган хэлэв.

Би түүнийг таслан "Үгүй байлгүй дээ. Би түүнийг түрүүлж харсан би чамд Лиамыг авч болно гэж хэлсэн биз дээ." би мөрөө хавчлаа.

Тэр санаа алдан "Нэгт би Лиамыг хүсэхгүй байна. Бас хоёрт чи түүнийг түрүүлж хараагүй, хоёулаа зэрэг харсан."

"Худалч" би хэлэв. "Чи түүний хэсэг гарахад найтаагаад зурагт руу хараагүй биз дээ." би бахархалтайгаар жуумалзав.

"ХУДЛАА" гэж Морган хашхирав. "Үнэндээ би түүнийг X-Factorт байхдаа харж байсан, тийм болохоор би түүнийг чиний гараас зайлуулах болно."

Ээж эцэст нь "Zayn гэж хэн юм? Бас яагаад та 2 түүний араас маргалдаад байгаа юм?"

Би утасныхаа зургийг гүйлгэн түүний зургийг гаргаж ирээд ээжид харууллаа.

"Хөөх, тэр царайлаг юм аа." тэр өндөр сэтгэгдэл төрүүлсэн харагдав. "Морган чиний дуртай цуврал дээр гардаг залуу хүү мөн үү?"

"Аха!" Морган шулганав. "Уучлаарай дараа болъё." тэр инээмсэглээд алимаа хазав.

Би өрөө рүүгээ дээш гарахтай давхцан миний macbook-ээс facetime-аар Скайлор залгаж байлаа.

"Сайн уу." би инээмсэглээд ширээнээс сандлаа татан суув.

"Сайн уу хонгор минь. Чи өнөөдөр завгүй юу?" тэр асуулаа.

Би толгойгоо сэгсрэн "Үгүй ээ, яасан?"

"Залуус гэрлүүгээ харих гээд өнөөдөр явж байгаа. Тэд коллежд орж байгаа болохоор магадгүй хэсэг харахгүй байх. Чамайг тэднийг явахаас өмнө уулзахыг хүсэж магадгүй гээд л ."

Одоо ингээд эхэлж байна. Бүгд хуваагдаж сална. Би хэнийг ч явуулахыг хүсэхгүй байна. Зун бүгд үргэлж цагийг хамт өнгөрүүлдэг байсан үе надад таалагддаг байсан. Гэхдээ ийм зүйл болох нь гарцаагүй шүү дээ. "Тийм ээ, мэдээж"

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now