[25] Тэмцээн

1.5K 153 3
                                    

"Тэгэхээр ямархуу байна даа?" гэж Бонни асуув.

Бонни бид хоёр видео дуудлага хийж байна. Би утасны тавиураа олоогүй болохоор машиныхаа нэг газар эвтэйхэн байрлуулаад тавьсан.

"Миний урьд нь бодож байснаас хамаагүй дээр байсан." гээд би машинаа сургуулийн зогсоолд зогсоолоо.

Би анги руугаа орохоос өмнө машиндаа арван минут байхаар шийдэв. Морган өвдсөн болохоор өнөөдөр хичээлдээ явахааргүй болсон.Би машиныхаа дууг багасгаад эргээд утас руугаа харлаа.

"Скай! Сайн уу!" гэсээр Жон Бонниг бараг л түлхэх шахам дуудлагад орж ирэв.

Би хөнгөхөн инээгээд " Жон чи дандаа жоохон хүүхэд шиг байх юмаа."

"Скай чи одоо юу хийх гэж байна?"

Би энэ мөчүүдийг үнэхээр их үгүйлж байна. Өдөр болгон цайны цагаар юу юу гэж ярьдаг байлаа даа. Харин одоо би ганцаараа утасны цаанаас ярьж байна.

Би инээсээр "Сургууль руугаа орох гэж байна.Өнөө орой том тэмцээнтэй.Хэрвээ манай баг ялвал аваргын цол авна"

Жон "Мм. Чи Бонниг сонссон уу? Бид" гэхийн завсраар утасны цаанаас хонх дуугарах нь сонсогдлоо.

"Хонх дуугарчихлаа Скай. Дараа ярилцъя, хайртай шүү!" гэсээр Бонни даллав.

"Баяртай" гэж би хэлчхээд утсаа тасаллаа.

• • •

Өнөөдөр би Клей-ийн суудалд суулгүй Мэрэдитийн хажууд суув. Би бүдүүлэг зан гаргаж хэн нэгний суудал дээр суухыг хүссэнгүй.

Тэр ангид орж ирээд өөрийнхөө суудлыг хоосон байхыг олж хараад ангийг гүйлгэж харснаа нүд нь над дээр туслаа.Тэр шуудхан л өөр тийшээ харж найзынхаа хажууд суув.

"Аарон чи математикийнхаа даалгаврыг хийсэн үү?" гэж Мэрэдит Клей-ийн хажууд сууж байсан залуугаас асуулаа.

"Ямар даалгавар?" гэсээр тэр бидэн рүү хараад "Даалгавар өгсөн юм уу?"

Мэрэдит толгой дохиод "Клей, чи хийсэн үү?"

"Тийм ээ." гэсээр тэр цүнхнээсээ хэдэн цаас гаргаж ирээд түүнд өгөв.

Аарон над руу хараад "Скайлин, өнөө орой чи тэмцээнд очно биз дээ?"

Би толгой дохисоор "Тийм ээ"

Аарон Клей-ээс илүү яриа юм аа. Гэхдээ сээтгэнэсэн биш. Би түүнтэй олон ангиудад хамт суудаг болохоор харж байсан юм байна. Түүний хажууд байхаар тухтай санагддаг.Яг л Жоныг санагдуулдаг юм; хүйтэн мөртлөө маш хөгжилтэй.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now