[33] Нэгдэл

1.4K 141 5
                                    

Би нусаа татангаа хацар дагуу урсах нулимсаа арчина. Мөн Мэрэдит, Морган хоёр ч орон дээр суугаад уйлцгааж байлаа.

"Үүнд итгэхгүй нь ээ" гэсээр Мэрэдит гуншигнан "Сэтгэл хөдөлчихлөө!"

Би нулимсаа шударсан хэвээр "Тийм шүү.Үнэхээр сайхан байсан болохоор л уйлчихлаа."

Тэр толгой дохисоор нусны алчуураа буцаж тавиад "Би энийг хэзээ ч мартахгүй байх аа"

Бид нар дөнгөж сая "vampire diaries"-ийн сүүлчийн ангийг үзэж дуусаад байж байна. Дуусчихсан гэдэгт итгэж чадахгүй нь. "Энэ үргэлж миний сэтгэлд үлдэх болноо" гэж Морган дурдав.

Зуны амралт эхлэхэд долоон хоног л үлдээд байна. Тэгээд Мэрэдит бид хоёр энэ хугацаанд netflix-ийн сүүлчийн хоёр улирлыг үзэж дуусгахаар шийдсэн юм. Морган аль хэдийн үзээд дуусчихсан ч заримдаа бид хоёр дээр ирж хамт үздэг нь энэ.

Хонх дуугарах сонсогдсон ч аав ээж хоёр зочны өрөөнд байсан болохоор би чимээгүйхэн л өрөөндөө суулаа.

"Тэгэхээр Скай, та бидэнд өчигдрийн болзооныхоо талаар яриагүй байх аа." Морган миний тохойг нудран хөмсгөө өргөсөөр асуув.

Би инээсээр "Яриад байх юм байхгүй дээ.Яахав миний бодсоноос арай дажгүй байсан. Скайлорын дагуулж ирсэн охин азаар их юм ярьсан болохоор."

"Тэгэхээр Клей, Скайлор хоёр хоорондоо хөндий байсан гэсэн үг үү?" гэж Мэрэдит асуулаа.

"Клей Скайлор бид хоёрын яриа болгонд ороод байгаагүй л дээ. Бас тэр Аарон дээр очих хэрэгтэй болоод эрт явсан."

Мэрэдит хэсэг хөмсгөө зангидаад "Хүлээ. Аарон дээр очсон гэнээ?" гэж асуух нь миний хариултад эргэлзсэн харагдана.

Би толгой дохиод "Тийм ээ. Тэр надад Аароны машин унтарчихсан гэж хэлсэн."

"Хмм" гэж тэр санаа алдаад "Сонин л юм"

Морган "Яагаад сонин гэж?"

"Учир нь Аарон надтай хамт байсан. Бид нар түүний найзуудтай нь хамт бүхэл оройжингоо боулинг тоглож байсан ш дээ." гэж Мэрэдит мэдэгдэв.

Би түүнээс яг болздог орой мөн байсан уу гэдгийг асуухад тэр Клей бид хоёрыг байхгүй байсан болохоор Ааронтой хамт байхаар шийдсэн гэлээ.

Намайг яг үг хэлэх гэж байтал ээж доод давхраас дуудах нь сонсогдов.

"Скай. Буугаад ир. Энэ их чухал шүү!" гэж хэлэв. Би очлоо гэж хэлээд орноосоо босоход Мэрэдит Морган хоёр ч хамт бослоо.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now