[23] Сүүлчийн өдөр

1.6K 154 3
                                    

Скайлор Крүс намайг үнссэн.

Энэ үнэхээр...

Гайхалтай байсан.

Түүний бие намайг бүрхэн авч гар нь бэлхүүсээр минь тэнүүлчлэнэ.Би нэг гараа түүний хүзүүн дээр тавин нөгөө гараараа үсийг нь оролдож байлаа. Би энэ амьдрал дээр байдаг хамгийн төгс зүйлийг мэдэрсэн.Энэ үнсэлт багадаа л арван секунд үргэлжилсэн байх.Түүнээс уруулаа салгаад золтой л амьсгаадсангүй.

Би амьсгаа авчхаад "Яагаад?" гэж түүнээс асуув.

Тэр жуумалзсанаа "Би үүнийг маш удаан хүлээсэн."

"Тэгсэн байх нь ээ!" гээд би инээгээд мөрийг нь хөнгөхөн цохилоо.

Бид хэсэгхэн зуур чимээгүй байсны дараа Скайлор хоолойгоо засаад "Тэгэхээр.. чи маргааш явах бил үү?"

Би толгой дохив.

"Сүүлчийн удаа хамт байгаа байх нь ээ." гээд тэр гараа халаасандаа хийлээ.

"Тэгж л бодож байна." гэсээр би үсээ чихнийхээ ардуур хийв.

Тэр "Хэрвээ чи үлдэх байсан бол бидний харилцаа улам гүнзгийрэх байсан байх."

Би инээмсэглээд "Зүгээр дээ.Бүх зүйл зүгээр."

Хэрвээ Кэйси эргэж ирээгүй байсан бол би Скайлортой хамт энд зогсож байхгүй байсан ч юм уу хэн мэдлээ.Эндээс нүүнэ гэдэг хамгийн муухай зүйл юм.Эсвэл, эсвэл хамгийн зөв сонголт ч байж магадгүй.

"Бид хэзээ нэгэн өдөр дахиад заавал уулзах болно оо, Скай."

• • •

"Өө үгүй ээ, тэд Холливүүдийг өөрчлөөгүй, Холливүүд тэднийг өөрчилсөн гэсэн үг үү?" гэсээр Бонни инээв.

Жон "Би тэдний нэг болохыг хүсч байна."

Жон, Бонни, Брэтт гуравтай хамт би оройн хоол идэхээр сууж байна.Хоёр долоо хоногийн дараа би дахиад л шинэ охин болно.Тэнд намайг хүлээж авах ганц ч найз байхгүй шүү дээ.

"Хаврын амралтаар бүгдээрээ уулзацгаая" гэж би санал болголоо.

Брэтт "Мэдээж тэгье"

Жон хамгийн эхэнд тааралдсан хүнээсээ бидний зургийг аваад өгөөч гэж асуув.

"Тэгэлгүй яахав." гэж тэр эмэгтэй хэллээ.

Бид бүгдээрээ нэгэндээ ойртоод зургаа авцгаав.Би сандал дээр сууж байсан болохоор бусад маань яаж гарсныг сайн мэдэхгүй нь.Дараа нь зурагнаас харвал Жон хажууд минь зогсоод хэлээ гаргачихсан яг нүүр долоох гэж байгаа юм шиг гарчхаж.Үнэхээр инээдтэй юм.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now