[14] Гурван найз

1.7K 168 11
                                    

Миний хөл хоёр долоо хоног халуун нүүрсэн дээр явсан юм шиг л өвдөж байна.Өнөөдөр Бямба гараг тул ажил багатай.Би ажлын завсарлага аваад явж байтал урдаас танил хүн над руу алхаж ирлээ.

"Сайн уу, Чэйндлэр" гэсээр би инээмсэглэв.

"Сайн уу, Скайлин.Таныг энд ажилладаг гэж мэдсэнгүй шүү"

"Хэдхэн өдрийн өмнөөс л ажиллаж эхэлсэн" гэж түүнд хэллээ.

"Тийм үү.Би юм идэхээсээ өмнө-" гэсээр тэр өгүүлбэрээ дуусгалгүй хэн нэгнийг хараад чимээгүй болчхов.

"Сайн уу, Скай!" гэсээр Морган хаалгаар орж ирлээ.

"Чэйндлэр" гэж түүнийг дуудав."Хөөе Чэйндлэр" гэсээр би гараараа нүүрнийх нь урд даллалаа.

"Өө, тийм ээ, яасан" гэсээр тэр толгойгоо маажив.

Тэр Морганыг нүдээрээ дагуулан ширтэж байгааг нь би анзааран хоолойгоо заслаа.

"Чи сая надад юу хэлэх гэж байсан бэ?" гэсээр би хөмсгөө өргөв.

Тэр тэвдэнгүй инээгээд "Юу?"

Би түүнийг хөнгөхөн цохиод "Чи энд зогсоод л байх уу эсвэл дүү дээр минь очиж яриа өрнүүлэх үү?"

"Намайг тэгэх хэрэгтэй гэж бодож байна уу?" гэж тэр асуулаа.

"Мэдээж" гэсээр би түүнийг дүүгийнхээ зүг рүү түлхэхэд тэр түүнээс холхон буланд суув.Тэд хэсэгтээ юм ярилцсаны дараа Чэйндлэр ашгүй хажууд нь суулаа.

Ямар ч байсан тэдний хооронд бяцхан харилцаа үүссэн гэдэгт итгэлтэй байна.

• • •

Ажлын дараа би арай гэж машинаа онгойлгон дотор суув.Тэндээс хөдлөхдөө Five Second Of Summer дууг амандаа дуулсаар явах гэж байтал хэн нэгний инээх дуунаар би чимээгүй боллоо.

"Хөөх, чамайг дуулж чаддаг гэж бодсонгүй шүү" гэсээр Жейсон машины цонхыг налан зогсов.

"Хүн бүр л дуулж чаддаг" гэсээр би машиныхаа хаалгыг онгойлгож өглөө.

"Чи хаашаа явах гэж байгаа юм?" гээд Кравфорд машинд суув.

"Гэр лүүгээ очиж унтана" гээд би бага зэрэг эвшээлээ.

"Алив ээ, Скайлин.Чи бид нартай хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлмээргүй байна гэж үү?" гэсээр Чейс худлаа хошуугаа цорвойлгон ард талын суудалд суув.

Би тэд нар луу харахад бүгд над руу өхөөрдөм болохыг хичээсэн бололтой тэнэг царай гарган сууцгааж байлаа.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now