[7] Шийтгэлийн тоглоом

2.3K 193 7
                                    

"Хөөе, нойрноосоо сэрээчээ!"гэж Бонни хаалга онгойлгон орж ирлээ.

"Чи дандаа амралтын өдрүүдийг бусниулдаг гэдгээ мэдэх үү?"гээд би түүн рүү харав.

"Тийм ээ, би мэдэж байна. Хүсэхгүй бол би явлаа" гэж тэр бардамнан намайг орхин хаалгаар гарах гэж байлаа.

Би толгойгоо сэгсрээд "Чи өнөө орой юу хийх төлөвлөгөөтэй байна? гэж би түүнийг сонсож чадахаар чанга хэлэв.

"Бид нар өнөөдөр шийтгэлийн тоглоом тоглох гэж байгаа"гэж тэр хөмсгөө хөдөлгөнө.

"Хөөх, сайнаар дуусахгүй л байхдаа"гээд би өөрийгөө тайтгаруулаад "Бусад охидууд хаана байгаа юм?"гэж би асуулаа.

"Бид нар сургуулиасаа хоёр найз урьсан Сэла бас Лорен.Тэд ирж байгаа" гэж тэр хэлэв.

"Чи ч бас тоглож болно" гээд Бонни намайг ятгалаа.

"За яахав тоглоцгооё"

Таван минутын дараа тэд ирж бид нар тогломоо бэлдэцгээлээ.

Харин дараа нь

"За хэн шийтгэлийн тоглоомдоо бэлэн бэ?" гэж Бонни жуумалзана.

"Яаж тоглох юм?" гэж Лорен асуулаа.

"Ерөнхийдөө бол нэг нэгнээ шийтгэж тоглоно.Зөвшөөрсөн бол шийтгэлээсээ бултаж чадахгүй"гэж би тайлбарлав.

"Би айгаад байна"гэж Лорен хэллээ.

"Санаа зоволтгүй ээ" гэж Бонни мишилзээд "Би муу зүйл болохгүй байх гэдэгт итгэлтэй байна."гээд тэр нүдээ ирмэв.

"За тэгвэл хэнээс эхлэх үү?"гэж Сэла алгаа чанга ташаад бидэн рүү харлаа.

Бид чимээгүй сууцгааж хэсэг бие биенрүүгээ ширтэв.

"Сүрэл?" гэж би асуулаа.

"Тийм ээ сүрэл" гэж Бонни зөвшөөрөв.

Би хоёр аяга сүрэл авчраад аяга бүр дээр жижигхэн тоо бичээд Боннид өглөө.

"Энд хоёр аяга сүрэл байна.Эхний аяга нь хэн түрүүлж шийтгүүлэхийг хэлнэ.Харин хоёрдах аяга нь хэн нь хэнийгээ шийтгэхийг хэлнэ.Би аягануудын хоёр талд нь нэгээс дөрөв хүртэл дугаарласан байгаа.Жишээ нь би 1-ын тоог эхний аяганаас авах юм бол би түрүүлж шийтгүүлнэ.Харин 3-ын тоог хоёрдах аяганаас авах юм бол эхний аяганаас 3-ын тоог авсан хүнийг би шийтгэнэ.Бүгдээрээ ойлгосон уу?" гээд Бонни тайлбарлав.

Бид нэгэн зэрэг толгой дохицгоолоо.

"За, сонгоцгооё"гээд Бонни тэсч ядан инээмсгэлэв.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now