[30] Сарнай

1.5K 156 10
                                    

"Аав ээж хоёр чинь төрсөн өдрөөр чинь гэнэтийн бэлэг барьсан гэж үү? Бид нар тэнд байсан бол ч" гэж Бонни гоншигнох бол Жон хажууд нь чимээгүй сууна.Тэд кафед байгаа юм шиг байна.

Би starbucks-д байж байхдаа Бонни руу залгахаар шийдсэн юм. Азаар тэр Жонтой хамт байж таарсан. Би найзуудыгаа маш их санаж байна, тэдэнтэй холбогдож чадах ганц зүйл маань утас л юм даа.

"Тийм ээ үнэхээр гайхалтай байсан. Бас би Чейс Чейндлэр хоёрт шинэ сургуулийнхаа зарим найзуудыг танилцуулсан."

"Гоё сонсогдож байна. Чи одоо юу хийж байна?" гэж Жон асуулаа.

Би камераа эргүүлээд тэдэнд нөүтбүүкээ харуулан "Би онлайн дэлгүүрээс хувцас авах гэж байна."

Жон эрхий хуруугаа гозойлгоод толгой дохив.

"Тэгэхээр Скайлор ямархуу сууж байна даа?"

Тэд бие биен рүүгээ харц солилцоод буцаад над руу харлаа.

"Яасан?" гэж би мөрөө хавчаад "Зүгээр л сонирхсон юм."

Жон толгой сэгсэрсээр "Мэдмээр байгаа бол тэр дахиад л өмнө долоо хоног зодоон хийсэн."

"Гайхах зүйл алга." гээд би шанаагаа тулсаар "Тэгвэл Брэтт ямархуу байна Бонни? Түүнийг ч бас санаж байна."

Брэтт Бонни хоёр үерхээд бараг л дөрвөн сар болж байна. Би Боннигийн инстаграм дээр тавьсан баахан зургуудаас л түүнийг олж хардаг болохоос биш явснаасаа хойш түүний талаар сонсоогүй.

"Тэр тайван даа.Бид саяхнаас байнга хамтдаа гадуур гардаг болсон, өө нээрээ нэг удаа бид хоёр усан онгоцонд-" гээд Бонни үгээ тасалдууллаа.

"Нөгөө л уйтгартай юмаа ярих гэж байна уу, Бон?" гэсээр Жон нүдээ эргэлдүүлэхэд Бонни түүний мөрийг цохив.Харин Жон түүнд нь ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.

"Хүлээ. Цаана чинь Чейс байна уу даа?" гэсээр Бонни нүдээ томруулав.

Намайг эргэж харахад тэр Боннигийн хэлснээр кафед байлаа. Мэдээж тэр захиалгаа өгч байв. Би бушуухан эргэж хараад толгой дохилоо. " Тийм ээ, тэр мөн байна." гэж би шивнэв.

Жон "Чейс Данелс Starbucks-т байна гэж мэдээд байсан юм аа."

"За за дараа залгая, залуусаа"

"Баяртай, Скай!" гэсээр тэд даллаа.

Би салгасныхаа дараа утсаа халаасандаа хийв. Дараа нь эргэж харвал Чейс цаана хэвээрээ зогсож байлаа. "Чейс!" гэж түүнийг дуудахад удалгүй тэр намайг анзаарав.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now