[29] Төрсөн өдөр

1.5K 145 12
                                    

"Скайлин. Бэлэн болсон уу хонгор минь?" гэж ээж доод давхраас дуудахыг сонслоо.

"Тийм ээ, бараг л!" гэсээр би толиныхоо өмнө зогсоод үснийхээ хавчааруудыг тогтоов. Гадаа хүйтэн байсан болохоор би ноосон цамц, зузаан өмдөө өмссөн.

Ээж бид хоёр төрсөн өдөр болгоноор тусдаа гарч, аав Морган хоёр гэрээ бэлддэг.Энэ нь бид нарын жижигхэн уламжлал болчихсон гэх юм уу даа. Тэгээд орой нь бүгдээрээ хамтдаа хооллоно.Би багаасаа одоог хүртэл ээждээ илүү эрхэлсээр ирсэн. Гэхдээ аав ээж хоёуланд нь адилхан хайртай.

Би үсээ янзалж дуусчхаад түрийвчээ аван өрөөнөөсөө гаран доошоо буухад ээж хаалган дээр хүлээж байв.

"Болсон уу?" гэж ээж асуулаа.

Намайг толгой дохиход ээж аав, Морган хоёрт хийх зүйлсийг нь сануулаад гарав.

Бид эхлээд хөнгөн юм идэхээр кафе руу орлоо. Гадаах орчинг харах боломжтой цонхны хажууд суув. Би хэзээ ч ийм олон хүмүүс гудамжаар явж байхыг хараагүй юм байна. Хүмүүс бүгд л завгүй зарим нь утсаар ярьсан, сонин уншингаа алхаж байгаа харагдана.

Би бөөрөлзгөнөтэй франц маягийн талх, жигнэмэг, мөстэй цай авсан бол ээж ч надтай адилхныг захиалав. Тэр суудлаа засаад чухал зүйл хэлэх гэж байгаа бололтой жуумалзсаар "Тэгэхээр Чейс эгдүүтэй сайн хүүхэд. Чи түүнтэй болзоонд явах талаар бодож үзсэн үү?" гэж ээж гараараа шанаагаа тулан асуулаа.

Би цайндаа хахан "Юуууу?"

"Яасан?" гэж ээж хариу барив.

Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Ийм юм болж болохгүй. Ээж Чейс бид хоёрыг ингэж бодож болохгүй. Би түүнийг өөрийнхөө найз л гэж хардаг. Зүгээр л найз. Юу гэх гээд байна вэ гэхлээр тэр эгдүүтэй л дээ. Гэхдээ тэр энд долоо л хононо бидний хооронд юу ч болох ёсгүй.

Тийм биз?

"Би түүнийг сайн найзаа л гэж боддог" гэж түүнд тайлбарлалаа.

Тэр зүгээр л толгой дохив. Тэр дахиад үүний талаар нэмж хэлээгүйд нь баяртай байна. Гэхдээ тэр дахиад дараагийн асуултаа асуулаа.

"Тэгвэл Клей-ийн талаар"

Одоо миний хацар халуу дүүгэх нь мэдрэгдэнэ. Би түүний асуултанд зөв хариулж чадахгүй нь үнэхээр эвгүй байна.Ээжтэй хамт хөвгүүдийн тухай ярих ичмээр юм.Тэр миний хацар улайхыг анзаараад нүд нь жижигрэн "Алив ээ. Чи надад бүгдийг хэлж болно шүү дээ" гээд инээмсэглэв.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now