[38] Хүлээ

1.8K 190 18
                                    

Өнгөрсөн гучин минут би эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байгаа түүнийг ширтэн сууна. Чимээгүй өрөөнд зөвхөн дусал дуслах чимээ болон зүрхний хэмжигч л сонсогдоно. Би түүний хэсэг бүрийг нь судалсан ; хүчилтөрөгчийн маск, духных нь зүүн дээд талд оёсон зүсэлт, хүзүүвч, баруун хөлний гипс гээд л. Би түүний баруун гараас атгачхаад дараа нь хоёр гараараа түүнийг тэвэрлээ. Түүнийг хэзээ сэрэхийг мэдэхгүй ч сэрэх хүртэл нь хамт байхыг хүссэн юм.

Тог Тог

Эргэж харвал Чейс хаалган дээр зогсож байв. "Тэр ямаршуухан байна даа?"

"Одоогоор хэлж мэдэхгүй л юм." гэж би хариулаад Скайлор луу эргэж харлаа.

Түүний над руу ирж байгаа бололтой хөлний чимээ сонсогдов. Удалгүй Чейс хажууд минь зогслоо.

"Би түүнтэй анх яаж таарснаа санаж байна. Тэгээд би үзэн ядсан." хэмээн би тоглоом хийв.

"Тийм ээ. Би ч бас зоогийн газарт болсон үйл явдлыг санаж байна." гээд Чейс инээгээд "Тэр хүрмээ сүүлд нь цэвэрлэгээнд өгсөн шүү."

Бид хэсэг өнгөрсөн дурсамжаа ярилцаж байснаа хоёулаа чимээгүй боллоо. Би Скайлор луу хараад дахин санаа алдав.

"Энэ миний буруу байсан, Чейс." гэж нам дуугаар хэллээ.

Чейс санаа зовсон өнгөөр "Юу? Үгүй ээ. Үгүй, Скай ингэж бодох хэрэггүй." гэж хэлээд "Над руу хар Скай"

Түүн рүү эргэж харав.

"Энэ чиний буруу биш. Чи үүнийг үйлдсэн согтуу жолооч биш шүү дээ. Энэ зүгээр л золгүй явдал байлаа. Бас Скайлор гайгүй байгаад баярлах хэрэгтэй. Өөрийгөө битгий буруутга." Тэр миний нулимсыг арчаад духан дээр үнслээ. "Би чамд кофе аваад ирье."

Би нусаа татангаа толгой дохин "Баярлалаа." Түүнийг өрөөнөөс гарахыг харсаар үлдсэн нулимсаа арчлаа. Гүнзгий амьсгаа аван Скайлор луу буцаж анхаарлаа хандуулав.

• • •

"Өө харамсалтай юм. Түүнийг хурдан эдгэнэ гэж найдъя." гэж Жон хэллээ.

Би Скайлорыг эргэж эмнэлэг рүү очихоосоо өмнө ойр зуурын юм бэлдэж Жонтой утсаар ярьж байгаа нь энэ. "Тийм ээ, би ч гэсэн. Би түүний хагалгааны дараа хэсэг хажууд нь байсан ч түүнд мэдээ алдуулалт үйлчилсэн хэвээр байсан болохоор эмч намайг өнөөдөр ирээрэй гэсэн." хэмээн хэлсээр цүнхээ шүүрч мөрөндөө тавилаа.

"Бонниг далайн аяллаас нь ирэхээр хэлэх болно оо. Болгоомжтой яваарай Скай." гэж тэр хариулав.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now